All posts by Delger Bayantur

“МЭРГЭЖИЛ ЧИГЛҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ-2018” хүрээнд шилжин явах цомын төлөөх “САГСАН БӨМБӨГ”-ийн тэмцээн

МУИС-ийн Завхан сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн ” МЭРГЭЖИЛ ЧИГЛҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ” -ийн хүрээнд Шилжин явах цомын төлөөх “САГСАН БӨМБӨГ”-ийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Чандмань-Эрдэнэ цогцолбор сургууль шилжин явах цомын эзэн боллоо.

  

“МЭРГЭЖИЛ ЧИГЛҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ-2018” хамтын ажиллагааны хүрээнд

МУИС-ийн Завхан сургууль нь Улиастай сумын ЕБС-ийн Бүрэн дунд IV сургуулийг сонгон 12 ангийн төгсөгчдөд Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 30 гаруй шалгалтын материал, сорил, тестийн эмхэтгэл, сурах бичгийг гардуулан өглөө. Энэхүү үйл ажиллагаа нь жил бүр уламжлагдан ЕБС-иудыг бүрэн хамруулан зохион байгуулагдахаар шийдвэрлэгдсэн болно.

МЭРГЭЖИЛ ЧИГЛҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ-2018

МУИС-ийн Завхан сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн “МЭРГЭЖИЛ ЧИГЛҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ” 4 сарын 9-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. “МЭРГЭЖИЛ ЧИГЛҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ” -ийн хүрээнд Төрийн банк, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэсийн үйл ажиллагаатай, МУИС-ийн Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам, МУИС-ийн Завхан сургуулийн материаллаг орчин, сургалтын орчин, сургалт эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны талаар танилцууллаа. Хамтран зохион байгуулж буй Төрийн банк, Эрүүл мэнд,Нийгмийн даатгалын газар, Татварын хэлтэс, ЕБС-ийнхандаа баярлалаа.

     

МУИС-ИЙН ЗАВХАН СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ XII ОЛИМПИАД

МУИС-ийн Завхан сургуулийн нэрэмжит  Математик, Англи хэлний  олимпиад нь  2018 оны 03 сарны 27 -ны өдөр тус сургууль дээр боллоо.

 Олимпиадын ач холбогдол нь ЕБС-ийн суралцагчдын мэдлэг чадварыг нь үнэлэж урамшуулах, их дээд сургуульд элсэх бэлтгэлийг хангах, суралцагчдыг уралдаан тэмцээнд амжилттай бэлтгэж оролцуулсан багш нарыг урамшуулахад оршино.

Тус олимпиадад Завхан аймгийн Дэвшил сургууль, Жавхлант Цогцолбор сургууль, Чандмань-Эрдэнэ цогцолбор сургууль, Бүрэн дунд 3-р сургууль, 4-р сургууль, Идэр, Сонгино, Завханмандал, Тосонцэнгэл, Нөмрөг, Баянтэс, Их-Уул, Тэс. Сантмаргац, Баянхайрхан сумуудын сургуулиудаас  ирж оролцсон.

Үүнээс Матиматикийн олимпиадад  11-р ангиас 36 суралцагч, 12-р ангиас 66 суралцагч, Англи хэлний олимпиадад 11-р ангиас 18 суралцагч, 12-р ангиас 43 суралцагч нийтдээ нийтдээ 163 суралцагчид оролцсон.

д/д Овог нэр Сургуулийн нэр Төрөл Анги Удирдсан багшийн нэр Оноо Байр
1 Н.Чингис Дэвшил  

 

 

 

 

Математик

XII Сүлд-Эрдэнэ 77 I байр
2 Б.Тэмүүлэн ЧЭҮЛС Нямдаваа 76 II байр
3 Б.Бадрах ЧЭҮЛС Нямдаваа 72 III байр
4 Э.Болор-Эрдэнэ Дэвшил XI Должинсүрэн 55 I-р байр
5 Үүрийнтуяа Бүрэн дунд 4-р сургууль Бат-Отгон 51 II-р байр
6 Н.Батчулуун Тосонцэнгэл-I сургууль Одончимэг 50 III-р байр
7 Б.Амартөгс ЧЭҮЛС  

 

 

 

 

Англи хэл

XII Ундармаа 39 I байр
8 Б.Хэрлэн Бүрэн дунд 4-р сургууль Ууганцэцэг 32 II байр
9 Б.Дэлгэрмаа ЧЭҮЛС Ундармаа 31 III байр
10 О.Ану ЧЭҮЛС XI Ерөөлт 87 I-р байр
11 Б.Оюу-Эрдэнэ ЧЭҮЛС Жавзандулам 85 II-р байр
12 Б.Пүрэвдавга Жавхлант ЦС Уранбаяр 68 III-р байр

      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МУИС-ийн Завхан сургуульд “Зайн сургалтын төв”-ийн зөвлөх баг ажиллав.

Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Зайн сургалтын төв”-ийн зөвлөх багийн А.Эрдэнэбаатар /Компьютерийн ухааны салбарын эрхлэгч доктор профессор/, Ч.Лодойравсал /МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль, дэд профессор/ нар 2018.02.27-2018.03.2-ны хооронд  МУИС-ийн Завхан сургууль дээр ажиллалаа. Зөвлөх багийнхан ажиллах хугацаандаа МУИС-ийн Завхан сургуулийн зайн сургалтын баг, сургуулийн орчин, салбар нэгжүүдийн эрхлэгч, мэргэжилтнүүд болон нийт багш, оюутнууд, Политехникийн  коллежийн лаборатори, компьютер мэдээллийн технологийн багш нартай уулзаж санал бодлоо солилцож цаашдын хамтын ажиллагаа болон зайн сургалтын чиглэлээр түлхүү анхаарч ажиллахаар боллоо.

 

“Оюутны хөгжлийн зээл”-ийг Боловсролын зээлийн сангаар олгоно

“Оюутны хөгжлийн зээл”-ийг Боловсролын зээлийн сангаар олгоно

Оюутан хүүгүй зээлээр суралцаад ажлын талбар дээр гараад төлөх нөхцөл бий боллоо. Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байсан ч 5 тэрбумыг л арилжааны банкууд олгожээ. Энэ жил 35-37 мянган оюутан Боловсролын зээлийн сангаас зээл авна.

Татах (DOCX, Unknown)

 

“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ” нь

  • ХҮҮГҮЙ
  • БАРЬЦААГҮЙ
  • ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧГҮЙ
  • ЭРГЭН ТӨЛӨЛТ НЬ ОЮУТНЫ ИРЭЭДҮЙН ОРЛОГОД СУУРИЛНА
  • СУРЛАГЫН ЧАНАРТ ТУЛГУУРЛАНА
  • СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ДАРАМТГҮЙ
  • ШУУРХАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ, ЧИРЭГДЭЛГҮЙ
  • АРИЛЖААНЫ БАНКААР ДАМЖИХГҮЙ болж байна.

“Оюутны хөгжлийн зээл”-ийн шинэчилсэн журам баталгаажих шатандаа явж байгаа бөгөөд цаашид зээлд хамрагдахыг хүссэн оюутнууд зээлийн шаардлагыг хангахуйц голч дүнтэй, ЭЕШ-ийн оноотой байхыг анхаарна уу. 

Оюутны хөгжил, үйлчилгээний газар

“САЙН ҮЙЛСИЙН АЯН”

“САЙН ҮЙЛСИЙН АЯН” амжилттай явагдаж өндөрлөлөө.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аяны хүрээнд “Сайн үйлсийн аян”-ыг 2017.11.01-11.17-ны хооронд явуулсан. Аянд сургуулийн удирдлага, багш, ажилтан албан хаагчид, оюутан залуус, мэргэшсэн нягтлан бодогчдын институтын хамт олон идэвхитэй сайн оролцлоо.

Богдын гол багийн иргэн Мөнхжаргал нь өрх толгойлсон, 4 хүүгийн хамт амьдардаг. Энэхүү айлыг сонгож аяны хүрээнд цугласан хандивын зүйлсүүдийг   2017.11.17-ны 1600 цагт гэрт нь очиж албан ёсоор гардуулав.

 s1

s

s2 s3 s4 s5

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС