All posts by Delger Bayantur

“Оюутнаа сонсьё-2” хэлэлцүүлгэ

2017 оны 11-р сарын 17-ний 1500 цагт МУИС-ийн Завхан сургуулийн Захиргааны зөвлөл болон Оюутны зөвлөлтэй хамтран Оюутны эрхийг хамгаалах өдөрт зориулан “Оюутнаа сонсьё-2” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав.

Энэ үеэр Сургалтын албаны дарга Д.Нар-Од, Бүртгэл, санхүү, бизнесийн удирдлагын тэнхмийн эрхлэгч Ж.Норолхоожав, Хэрэглээний шинжлэх ухааны тэнхмийн эрхлэгч Д.Алтанхуяг нар оюутнуудад тулгамдаж буй ямар асуудлууд байна, тэтгэлэгт урамшуулалд  хэрхэн хамрагдах, сурах орчин нөхцөл хангалттай эсэх, цаашид хэрхэн ажиллах талаар санал бодлыг нь сонсож заавар зөвлөгөө өгөв.

oyutnaa-sonsii

 

Хэлэлцүүлэгт оюутны зөвлөлийнхөн болон оюутны төлөөллүүд оролцож санал бодлоо солилцов.

oyutnaa-sonsii1

oyutnaa-sonsii2

Нийт оюутан залуусын та бүхний минь

            Сурах их үйлст нь хязгаар гэж буй байг

            Сурсан мэдсэн зүйлс нь яндашгүй их байх болтугай.

 

МУИС-ЗАВХАН СУРГУУЛЬ МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТӨӨ ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

МУИС-ЗАВХАН СУРГУУЛЬ МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

МУИС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн 2-р улирлын магистр, докторын хөтөлбөртөө  элсэлт авч эхэллээ. Элсэлтийн бүртгэл: 2017 оны 11-р сарын 10-наас 2018 оны 01-р сарын 08-ныг дуустал http://burtgel.num.edu.mn зөвхөн цахим хэлбэрээр явагдана.

Бүртгэлийн хураамж:   25.000₮ төгрөг

Элсэлтийн шалгалт: 2018 оны 01-р сарын 09-наас 12-ны хооронд авах ба хуваарийг бүртгэлийн системээр зарлана.

МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам болон бусад мэдээлэл, элсэлт авах мэргэжлийн чиглэлүүдийг  http://burtgel.num.edu.mn  мөн   http://graduate.num.edu.mn   цахим хуудаснаас авч болно.

untitled

 Завхан сургууль Сургалтын алба

Утас: 70463949, 70462398, 99091993, 99789182

“СУПЕР СУРАЛЦАГЧ-2017” реалити шоу, “Оюутны эрхийг хамгаалах өдөрлөг”-ийн цэнгүүн

“СУПЕР СУРАЛЦАГЧ-2017” реалити шоу, “Оюутны эрхийг хамгаалах өдөрлөг”-ийн цэнгүүн амжилттай өндөрлөв.

2017 оны 11-р сарын 16-ны 1700 цагт Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн их танхимд “Супер суралцагч-2017” реалити шоу, “Оюутны эрхийг хамгаалах өдөрлөг”-ийн цэнгүүнийг тус тус амжилттай зохион байгуулав. Тус үйл ажиллагааг нээж Сургалтын албаны дарга Д.Нар-Од үг хэлэв.

g4

 

 

Тус шоунд:

  • ЧЭҮЛсургууль-3 суралцагч
  • Жавхлант цогцолбор сургууль-3 суралцагч
  • Дэвшил сургууль-3 суралцагч
  • Бүрэн дунд III сургууль-3 суралцагч
  • Бүрэн дунд IV сургууль-3 суралцагч нийт 15 суралцагч оролцож байгаа тул блиц анкетыг уншиж нийтэд танилцуулав.

g5

Шоунд оролцогчдод зориулан МУИС-ийн Завхан сургуулийн оюутан Баасандалай, Ганхүү нар ая дууны түрлэг өргөв.

g6

 

 

“Супер суралцагч-2017” шоунд оролцогсод

g7

Тус цэнгүүний үеэр 2017-2018 оны хичээлийн жилийн сургуулийн аварга шалгаруулах спортын тэмцээнүүдэд хурд хүч, авьяас чадвар, авхаалж самбаагаа дайчлан амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж урамшуулав.

g9

g10 g11 g12

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 

 

Монгол бахархалын баярын өдөр

“Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулав.

2017.11.15

МУИС-ийн Завхан сургуулийн удирдлага, багш, ажилтан, албан хаагчдын дунд 2017. 11.15-ний өдрийн 1500 цагт “Монгол бахархалын баярын өдөр”-ийг тохиолдуулан МУИС-ийн Завхан сургуулийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгуулав. Тэмцээнд нийт 8 багийн 62 хүн хамрагдав.

1-р байр: Д.Бямбадорж ахлагчтай багийн хамт олон

g2

2-р байр: П.Энхбаяр ахлагчтай багийн хамт олон

g3
3-р байр: Б.Батбаасан ахлагчтай багийн хамт олон

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ      КОМИСС

 

МУИС-тай танилцах тойрон аялал зохион байгууллаа

Монгол Улсын Их Сургуулийн 2016-2024 он хүртэлх хөгжлийн шинэчилсэн стратеги төлөвлөгөөний 4.2 Сургах ба сурах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх ажлын хүрээнд Шилдэг суралцагчийг элсүүлэх, сэтгэл ханамжтайгаар суралцуулах, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд МУИС-ийн Элсэлтийн албанаас МУИС-ийн үйл ажиллагаа, элсэлтийн бүртгэл, сургалтын орчин, оюутнуудад чиглэсэн бусад үйлчилгээг Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид болон багш нарт таниулан сурталчлах ажлыг эхлүүлээд байна.

16343958_982647205170007_1312103606_n img_1921-750x500

Энэхүү ажлын эхлэл болгож Эрдэнэт хотын 13-р сургуулийн долоон бүлгийн 200 гаруй сурагчдыг анги удирдсан багшийн хамт МУИС-ийн Эрдмийн танхимд хүлээн авч сургуулийн танилцуулга, элсэлтийн бодлого, мэргэжлийн хөтөлбөр, сургуулийн онцлог болон оюутныг дэмжих бусад үйлчилгээний талаар мэдээлэл өгч сонирхсон асуултад хариуллаа. Мөн “Шинэ номын сан”, “МУИС-музей”, “Бренд дэлгүүр” болон бүрэлдэхүүн сургуулийн сургалтын орчин, судалгаа шинжилгээний лаборатори, тэнхмүүдиийн үйл ажиллагааг танилцуулсан тойрон аяллыг зохион байгууллаа.

img_1922-750x500 img_1923-750x500 img_1928-750x500 img_1931-750x500 img_1939-800x533

Сургалтын нэгдсэн газар

Элсэлтийн алба

Прокурорын газартай хамтран сургалт зохион байгуулав.

МУИС-ийн Завхан сургуулийн удирдлага, багш, ажилтан, албан хаагчдын дунд 2017. 11.09-ний өдрийн 1500 цагт Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиадаар тус тус сургалт зохион байгуулав.

Сургалтыг Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын байцаагч н.Пүрэвдагва удирдан зохион явууллаа. Сургалтанд нийт 50 гаруй багш, ажилтан албан хаагчид оролцлоо.

pro pro1

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 

“Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа

“Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа амжилттай сайхан болж өндөрлөлөө.

2017.11.02

МУИС-ийн Завхан сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн Магистрын мэргэжлийн хөтөлбөрийн төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа амжилттай сайхан болж өндөрлөлөө.

“Эрдмийн баяр”-ын үйл ажиллагааг нээж МУИС-ийн Завхан сургуулийн захирал, профессор, хатагтай П.Оюунбилэг үг хэллээ. Нийт 32 оюутан төгслөө.

Нийт төгсөгчдөд зориулан Сургалтын албаны дарга Д.Нар-Од МУИС-ийн Завхан сургуулийн танилцуулгыг хийлээ.

Мөн ТА2-р түвшний оюутан н.Отгонбилэг “Нутаг минь, сургууль минь” дуугаар ая дууны цэнхэр хадаг өргөн барилаа.

mag mag1

ОЮУТНУУДЫН АНХААРАЛД: Шалгалт зохион байгуулах ажлын удирдамж

Англи хэлний түвшин (upper intermediate) тогтоох шалгалтыг  2017 оны 11 дүгээр сарын 13-наас 17-ний хооронд сиси системээр зохион байгуулна. Уг  шалгалтанд 2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөх 79-өөс дээш багц цагийг амжилттай судалсан, англи хэлний ахисан дунд хичээлийг сонгон судлаагүй  оюутнууд хамрагдана.

Шалгалт зохион байгуулах ажлын удирдамж

Татах (PDF, Unknown)

Хууль эрх зүйн сургалт зохион байгуулагдлаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд Хууль эрх зүйн сургалт зохион байгуулагдлаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд 1-4-р түвшний оюутнуудад Аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Ц.Эрдэнэтуяа, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Одонтуяа, аймгийн ерөнхий прокурорын туслах Б.Чулуунхүү нар 2017 оны 10-р сарын 20-ны өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудаар сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 100 гаруй оюутан хамрагдлаа.

aa

a

Тус сургалтын дараа оюутнуудын дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулагдсан. Тэмцээнд

1-р байр: АС4-1 ангийн оюутан н.Лхагвадаш

2-р байр: АС2 ангийн оюутан н.Одбаатар

3-р байр: АС2 ангийн оюутан н.Ачитбаатар нар тус тус эхний байруудыг эзэлсэн.

aaa

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл