All posts by Delger Bayantur

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

unnamed-2

Монгол улсын их сургууль байгуулагдсаны 75 жилийн ойн баярын мэндчилгээ

1-5

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, ажилтан, оюутан залуус, төгсөгчид, хамтран ажилладаг түншүүд, ард иргэд ээ!

Монгол Улсын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойн баярын мэндийг МУИС-д ажиллаж байсан болон одоо ажиллаж буй үе үеийн профессор багш нар, ажилчид, төгсөгчид, оюутнууд, хамтран ажилладаг байгууллагууд болон ард иргэддээ өргөн дэвшүүлье.

МУИС-ийн 75 жилийн ой бол Монгол улсад дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний ой, манай оронд дээд боловсролын тогтолцоо үүсэн буй болсны ой юм. Тэртээ 1942 онд МУИС нь анагаах ухаан, зоотехник, багш нарын гэсэн 3 факультет, математик, физик, биологи, ерөнхий хими, органик хими, мал эмнэлэг, анатоми гэсэн 7 тэнхимтэй байгуулагдаж, үндсэн ангид 93, бэлтгэл ангид 53 оюутан элсүүлж, анхны хичээлээ эхэлсэн түүхтэй. 1946 онд их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх зорилгоор МУИС-ийн дэргэд аспирантур байгуулан,  1947 оноос элсэлт авч 1950-иад оны эхээр анхны үндэсний эрдэмтэд төрөн гарчээ. МУИС-ийн аспирантурыг төгссөн анхны үндэсний эрдэмтэд эх орондоо шинжлэх ухааны олон салбарын тулгын чулууг тавьж  судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлсэн түүхтэй билээ.

1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдахад МУИС-ийн олон шилдэг судлаач багш нар шилжин ажиллаж, ШУА-ийг өсөж бэхжихэд томоохон хувь нэмэр оруулсан билээ. Түүнчилэн 1957 онд Багшийн дээд сургууль, 1958 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль, 1961 онд Анагаах ухааны дээд сургууль, 1982 онд Политехникийн дээд сургууль, 1982 онд Орос хэлний багшийн дээд сургууль, 2004 онд Ховд их сургууль тус МУИС-иас өрх тусгаарлан, бие даасан дээд сургуулиуд болсон түүхтэй.

1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш МУИС дангаараа 71 удаагийн төгсөлтөөр 100, 000 орчим их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэгч гол төв болон өсөн бэхжлээ. Манай төгсөгчид Монгол улсын нийслэл, 21 аймаг, 330 суманд төр, хувийн хэвшил, олон улсын түвшинд чиглэл чиглэлээрээ хариуцлагатай ажил хөдөлмөр эрхэлж, МУИС-ийн нэр хүндийг өндөрт өргөж манлайлан явааг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг.

МУИС нь улс орны хөгжлийн тулгуур, мэдлэгийн цөм болсон үндэсний тэргүүлэх судалгааны их сургууль байж, нийгэм, эдийн засгийн эрэлт шаардлагад нийцсэн олон улсын түвшиний судалгаа явуулан, Монгол улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах үүргээ нэр төртэй биелүүлсээр ирлээ. Энэ бол эрдэмтэн багш, ажилтан, оюутан, төгсөгчид, хамтран ажилладаг байгууллага та бүхний минь хичээл зүтгэлийн үр дүн, хамтын амжилт юм.

Өнөөгийн улам бүр даяарчлагдаж байгаа хөгжлийн чиг хандлага нь биднийг дэлхий ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг шаардаж байна. Их сургуулиуд улс орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц судалгааны ажлыг дэмжих, шинэ технологи, инноваци нээх, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэх болжээ.

МУИС нь Монгол Улсын хувьд онцгой үүрэгтэй оюуны тусгаар тогтнолын баталгаа болсон байгууллага. Монгол улсад байгаль, нийгэм, хүмүүнлэгийн бүх салбарыг бүрэн хамарч сургалт, судалгаа эрхэлдэг цорын ганц тэргүүлэгч байгууллага нь МУИС юм. МУИС нь мэдлэг бүтээдэг, мэдлэг түгээдэг, мэдлэгийн эрэмбэ тогтоох үүргийг гүйцэтгэдэг манлай их сургууль, энэ утгаараа Монголын оюун санааны хөтөч, түүчээ байх үүргийг гүйцэтгэж ирсэн, цаашид энэ үүргээ амжилттай хэрэгжүүлэх итгэл төгс байна.

Монгол Улсын төрөөс дээд боловсролын талаар баримтлах үзэл баримтлалд 2024 он гэхэд Монгол улсын дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэх зорилт дэвшүүлсэн. Төрөөс дэвшүүлж буй энэ зорилт юуны өмнө манай МУИС-д хамаарна. Азийн орнууд эрчимтэй хөгжиж, дэлхийн шилдэг их сургуулиудын эгнээнд Азийн их сургуулиуд жилээс жилд тасралтгүй нэгдэж буй энэ цаг үед бид амаргүй зорилтыг өмнөө тавьж байна. Энэхүү зорилт нь биднээс ихээхэн хичээл зүтгэл, шинэ менежмент, зохион байгуулалт, нөр их хөдөлмөр, идэвхи санаачлагыг шаардах нь тодорхой бөгөөд хамгийн гол нь олон улс, бүс нутгийн түвшинд өрсөлдөх чадвараа сайжруулахыг биднээс шаардаж байна. Бид дэлхийн түвшинд хүрье, Азийн шилдэг их сургуулийн нэг болохын тулд хамтран зүтгэх шаардлагатай юм.

МУИС-ийн хамт олон бид үндэсний хэмжээнд “Шилдэг багш нар”, “Шилдэг оюутан”“Шилдэг хөтөлбөр”“Шилдэг судалгаа, эрдэм шинжилгээ””Шилдэг удирдлага, менежмент”“Шилдэг орчин нөхцөл”“Шилдэг төгсөгчид” гэсэн тодотгол нэр хүндээ улам бэхжүүлж алсын хараа, зорилтоо нэр төртэй биелүүлэх зориг эрмэлзэл дүүрэн байна.

Монгол Улсын ууган их сургууль МУИС байгуулагдсаны 75 жил, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт ойг тохиолдуулан үе үеийн профессор багш, ажилтан, ажилчид, нийт төгсөгчид, суралцагч оюутнууд, хамтран ажилладаг гадаад, дотоодын түнш байгууллагууд, ард иргэддээ ажил үйлс нь өөдрөг байхын ерөөлийг өргөн дэвшүүлэхийн зэрэгцээ Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд нэгдэх  их үйлсэд бидэнтэй хамтран ажиллаж, биднийг цаг ямагт дэмжин ажиллана гэдэгт итгэж байна.

Эрдмийн хэт цахиваас Хөгжлийн гал бадармой.

 МУИС-ийн захирал, Доктор Я.Төмөрбаатар

 

 

Хичээлийн шинэ жилийн нээлт

МУИС-ийн Завхан сургуулийн хичээлийн Шинэ жилийн нээлт, Тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээг Захирал Доктор, дэд проф М.Эрдэнэчимэг үг хэлж нээлээ. Нээлтийн арга хэмжээнд Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн Бодлогын хэлтэсийн дарга А.Шаравжамц оролцлоо.  2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр “ТЭТГЭЛЭГ” гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж шинээр элсэгч болон 2-4 түвшиний нийт 57 оюутан тэтгэлэгт хамрагдлаа .

1 2 3 4 5 21248355_1282808148495428_3860815124537968752_o 21248505_1282808141828762_442755504518726514_o 21366815_1282808145162095_7706470301441067045_o 6 7

9 108

 

 

 

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Тэтгэлэгийн зорилго:

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой. Дараах болзлын аль нэгийг хангасан суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой. Үүнд:

  • Олон улсын олимпиадад шагналт байр эзэлж медаль хүртсэн оюутан,
  • Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулагддаг улсын чанартай мэргэжлийн олимпиадад эхний 3 байр эзэлсэн оюутан,
  • Улсын болон олон улсын чанартай урлаг, спортын наадам, уралдаан тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож эхний 3 байр эзэлсэн оюутан,
  • Гурваас доошгүй улирал дараалан 3.2-оос доошгүй голч үнэлгээтэй суралцсан оюутан (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутны хувьд сурлагын голч дүн 3.0-аас доошгүй байх)

 Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Суралцагчийн талаархи мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/

Татах (DOCX, Unknown)

Монгол Улсын Их Сургуульд элсэн суралцахыг урьж байна

Монгол Улсын Их Сургуульд элсэн суралцахыг урьж байна 

Монгол Улсын Их Сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлт орон даяар 2017 оны 06 дугаар сарын 20-оос 07 дугаар сарын 03-ны 12.00 цаг хүртэл онлайн хэлбэрээр  http://burtgel.num.edu.mn/ явагдаж байгаа тул элсэгч та амжиж бүртгүүлээрэй.

МУИС нь 2017-2018 оны хичээлийн жилд

  • Шинжлэх ухааны сургууль
  • Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
  • Завхан сургууль
  • Орхон сургууль гэсэн 7 бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.

 

 

 

19113479_1994243420808788_596415053_n

ЭЛСЭГЧ Та МУИС-д элсэн суралцсанаар:

Тодорхой нэг хөтөлбөр /мэргэжил/-д бус сонирхож буй хөтөлбөр /мэргэжил/ нь харьяалагдах бүрэлдэхүүн сургууль /салбарт/ элсэх давуу талтай бол ЭЛСЭГЧ МУИС-ийн ерөнхий суурь хичээлээс чөлөөтэй сонгон суралцаж сургалтын чанар амжилтаар хүссэн мэргэжлээ журмын дагуу сонгох боломжтой.

Мөн Суурь шалгалт нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгч /сургууль тус бүрт 25/ болон улсын олимпиадад эхний байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлж өгөх бөгөөд үндэсний болон МУИС-ийн олон улсын байгууллага, гадаад дотоод, засгийн газрын оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, сургалтын таанай орчин нөхцөл боломжыг МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА.

 

 

 

МУИС-ийн элсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг Та бүхэн дараах линкээр авч болно.

http://www.num.edu.mn/

http://burtgel.num.edu.mn/

https://www.facebook.com/MUIS1942/

https://twitter.com/num_edu

МУИС-ийн Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2017 онд оюутан элсүүлэх журам 

Татах (PDF, Unknown)

Оюутны Дотуур байрны “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”

МУИС-ийн Завхан сургуулийн Оюутны Дотуур байрны “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2017 оны 05-р сарын 12-нд зохион байгуулагдлаа.

1

Өдөрлөгийн үеэр оюутан залуусын дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулж, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.  Тэмцээнд:

1-р байр АС3 оюутан н.Магамжав

2-р байр 1в оюутан н.Ачитбаатар

3-р байр CU3 ангийн оюутан н.Рагчаа нар эхний байруудад шалгарлаа.

32

Мөн ангиудын дунд “ХОЛИМОГ ГАР БӨМБӨГ”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 10 баг тамирчид оролцсоноос

4

1-р байр н.Батбаасан ахлагчтай Багш нарын баг

5

2-р байр н.Түвшинтөр ахлагчтай АС4 ангийн баг

7

3-р байр н.Бат-Очир ахлагчтай ТА4 ангийн баг тамирчид тус тус эхний байруудад шалгарлаа.

6

 

ОЮУТНЫ ДОТУУР БАЙР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тус өдөрлөгийн үеэр Дотуур байранд оршин суудаг 2 оюутанд байрны төлбөрийн хөнгөлөлт үзүүлснээс гадна Дотуур байрны шилдэг оюутнуудаа энгэрийн тэмдэг, өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ОЮУТНЫ ДОТУУР БАЙР

Эрдэм шинжилгээний бага хурал болов.

2017 оны 5-р сарын 05 –ны өдөр МУИС-ийн Завхан сургууль дээр “Монгол орны Баруун бүс нутагт экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц, боломж” сэдэвт аймгийн эрдэм шинжилгээний хурал болов. Хуралд Аймгийн ИТХ-ын Орон нутгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Үнэнхүү, Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Саранчимэг, мэргэжилтэн Н.Батбаяр, Аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Ж.Сумъяа, Аймгийн МХГ-ын улсын байцаагч Н.Лосолмаа, Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэрэндулам, Аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхмаа, Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын инженер Д.Цэрэннамжил, С.Цацрал, Аймгийн ХАҮТ-ын менежер Р.Минжмаа, Улиастай сумын үйлдвэрлэл эрхлэгч Д.Цагаанхүү, мөн тус сургуулийн багш нар оролцож, сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэв. Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхтгэл гарахаар бэлтгэгдэж байна.

dsc03263 dsc03267 dsc03271 dsc03281 dsc03285 dsc03286

Санхүү банкны тэнхим

Тэнхимийн их семинар

http://dep.num.edu.mn/sb/?p=211

“Нөхөрсөг гар бөмбөг”-ийн тэмцээн

“Мөнгөний өнгө АСТ” тэмцээн

http://dep.num.edu.mn/sb/?p=226

Банк, санхүүгийн байгууллагуудын дунд зохион байгуулсан “Спортын нөхөрсөг тэмцээн”

http://dep.num.edu.mn/sb/?p=260

 

 

 

Монгол Улсын Их Сургууль нь элсэгч танд

Эрдэм боловсролыг эрхэмлэгч Таныг Монгол улсын ууган их сургуульд элсч шилдэг эрдэмтэн багш нарын удирдлага дор, авьяас билиг дүүрэн үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хүн төрөлхтний бүтээсэн мэдлэгийн охь шимээс суралцаж, чанартай боловсрол эзэмшихийг урьж байна. Манай сургуулийн шинэ хөтөлбөр таныг авьяас чадвараа нээн хөгжүүлж, сонирхсон чиглэлээрээ сонголт хийж хавсарга болон давхар мэргэшин суралцах өргөн боломж олгоно.

Татах (PDF, Unknown)