All posts by Delger Bayantur

XI ОЛИМПИАД

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд жил болгон зохион байгуулдаг МУИС-ийн Завхан сургуулийн нэрэмжит  XI олимпиад 2017.03.31-ны өдөр боллоо. Олимпиад нь Математик, Англи хэл, Нийгмийн тухай мэдлэг гэсэн 3 төрлөөр явагдсан бөгөөд аймгийн төв, сум орон нутгийн  нийт 10 гаруй сургуулийн 200 гаруй хүүхэд оролцсон.

Олимпиадын зорилго:

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 ангийн сурагчдын математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлээр олж авсан мэдлэгийг үнэлэх, урамшуулахаас гадна их дээд сургуульд элсэх бэлтгэлийг хангах, мэргэжлийн чиг баримжаа олгох.
  • МУИС-ийн Завхан сургуулийн нийгэмд үзүүлэх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
  • МУИС-ийн Завхан сургуулийн онцлог, ялгаа, давуу талыг сурталчилах.

17776709_778150265675664_1920065175_o17692753_778032279020796_1347264200_o 17759077_778031279020896_984067993_o  17778692_778031082354249_594234204_o 17778747_778031569020867_1304066990_o 17797697_778031335687557_1534319005_o 17797735_778031399020884_1040713220_o

ol

 

 

ОЛИМПИАДЫН МАТЕРИАЛ, ЗӨВ ХАРИУЛТ:

Татах (PDF, Unknown)

Татах (PDF, Unknown)

“МОНГОЛ СОЁЛ-МОНГОЛ ГОЁЛ” өдөрлөг

Бизнес эдийн засгийн тэнхимийн мэргэжил сурталчлах аяны “МОНГОЛ СОЁЛ-МОНГОЛ ГОЁЛ” үндэсний хувцастай нэг өдөр, өдөрлөгийг зохион байгууллаа.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21

Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл

Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөр

Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл олгох ажлыг дараах холбогдох тогтоол, тушаалын дагуу хэрэгжүүлж байна.

Үүнд :

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ

Зээл нь дараах төрөлтэй байна. Үүнд:

  1. Хүү бууруулах зээл /12 сар/
  2. Богино хугацаатай зээл / 12 сар/
  3. Урт хугацаатай зээл / 120 сар хүртэл/

ХҮҮ БУУРУУЛАХ ЗЭЭЛ:

Оюутны сургалтын төлбөрт төлөхөд зориулж өмнө олгосон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй /жилийн 5% хүүтэй/ зээлд шилжүүлэх зээлийгхүү бууруулах зээл гэнэ.

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Нөхцөл: Хүү бууруулах
Хүү: 5%
Хэмжээ: Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр
Давтамж: Жилд 2 хүртэл удаа
Хугацаа: / сараар/ Цалин, тэтгэвэр, малчны зээлийн дуусах хугацаагаар. / дээд хэмжээ 12 сар хүртэл/

ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
  3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
  4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
  5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 0 ≤;
  7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ:

Өмнө олгосон зээлийн дуусах хугацаагаар, хамгийн ихдээ 12 сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлнө.

БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ:

Сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлийг богино хугацааны зээл гэнэ.

Нөхцөл: Богино хугацаат
Хүү: 5%
Хэмжээ: Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр
Давтамж: Жилд 2 хүртэл удаа
Хугацаа:/ сараар/ 12 сар хүртэл

ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
  3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
  4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
  5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 0 ≤;
  7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ:

Энэхүү зээл нь үндсэн төлбөр болон зээлийн хүүг 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй.

УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ:

Оюутансургалтын төлбөрийн зориулалтаар авсан,сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгах зээлийг урт хугацааны зээл гэнэ.

Нөхцөл: Урт хугацаат
Хүү 5%
Хэмжээ Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр
Давтамж Жилд 2 хүртэл удаа
Хугацаа/ сараар/ 120 сар хүртэл

ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
  3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
  4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
  5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 650≤, оюутан 0≤ байна. Харин тэргүүлэх ач холбоглолтой мэргэжилээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн 2.3≤ тохиолдолд урт хугацааны зээлд хамрагдах боломжтой;
  7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ:

Энэхүү зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилна.Сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгана. Тухайн оюутан суралцаж байх хугацаандаа зөвхөн зээлийн хүүг төлнө.

Нэмэлт мэдээлэл:

  • Зээлдэгч тухайн сонгосон банкны тавигдах шаардлагыг хангасан байна /Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргавал давуу талтай/;
  • Банкны шаардлага хангасан зээл хүсэгч нь оршин суух харьяан дахь тус банкны дурын салбарт хандах боломжтой;
  • Зээлийн хугацаа нь ОХЗээлийн сонгосон төрөлд заасан хугацаагаар олгогдоно
  • Зээлээр хэмжээ нь тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй. Хичээлийн жилд 2 удаагийн давтамжтайгаар хэсэгчлэн олгож болно;
  • Зээлийн материалыг ажлын 1-2 өдрийн дотор судална;
  • “Оюутны хөгжлийн зээл”-ийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сар бүр тогтмол олгоно.

Боловсролын зээлийн сан “Оюутны хөгжлийн зээл”-ийг дараах арилжааны 6 банкаар дамжуулан олгож байна. Үүнд:

Төрийн банк:

Хаан банк: https://www.khanbank.com/mn/857

Голомт банк: https://golomtbank.com/citizen/product/299?m=6

Хас банк: www.xacbank.mn/mn/555/personal-banking/loans/student-loan

Улаанбаатар банк: www.ubcbank.mn/index.php?con=view&id=1070

Капитрон банк:

Бизнес, эдийн засгийн тэнхимийн мэргэжил сурталчлах аян

Бизнес, Эдийн Засгийн Тэнхмийн мэргэжил сурталчлах аян  2016 оны 03 дугаар сарын 13-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд дараах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

 “Эдийн засгийн өсөлт ба Солоугийн загвар” лекц

       2016 оны 03сарын 13-ны 15 цагт  оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эдийн засгийн өсөлтийг тайлбарладаг олон загваруудаас өргөн хэрэглэгддэг Р.М.Солоугийн загварыг тайлбарлах зорилгоор тэнхмийн багш Д.Бямбдорж нийт оюутнуудад зориулан уншлаа. Лекцинд нийт 80 орчим оюутан залуус хамрагдлаа.

20170313_152413            20170313_15251420170313_152500

“Маркетингийн өдөрлөг”

       2016 оны 03 сарын 14, 15-ны өдрүүдэд Маркетингийн өдөрлөг үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь оюутан суралцагчид нь суралцах явцдаа маркетингийн мэргэжлийн хичээлүүдийн хүрээнд төрийн болон бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэсэн сурталчилгаа явуулах зорилготой.

       Энэхүү үйл ажиллагаанд  2, 3 -р курсийн оюутнууд оролцсон ба  Юнител, Мобиком, Хаан банк, “Удвал” бэйкери, Мөнхөд мандаг ХХК, зэрэг 5 байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах бүтээгдэхүүн үйлчилгээг нь худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

17264730_1448794178485801_4664879086101781251_n 17308708_1448794075152478_1919890456627175799_n 17309214_1448794165152469_5625105062397941790_n 17342557_1448794081819144_5669740242085489617_n 20170314_120202 20170314_120238 20170314_120455

“Гаалийн олимпиад “

       Тэнхмийн мэргэжлийн ангийн оюутнудын дунд зохион байгуулсан энэхүү олимпиадад Гаалийн 3 болон 4-р курсийн 16 оюутан оролцсон ба

        1-р байранд CU4-1 ангийн оюутан Отгонцэцэг,

       2-р байранд CU4-1 ангийн оюутан Отгонзаяа нар шалгарлаа.

20170316_15233820170316_152417       20170316_152328

“Монгол гоёл-Монгол соёл” өдөрлөг

“МОНГОЛ СОЁЛ-МОНГОЛ ГОЁЛ” үндэсний хувцастай нэг өдөр, өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд сургуулийн нийт багш ажилчид оюутан залуус монгол үндэсний хувцасаараа гоёж, монгол үндэсний шагай наадгайгаар тоглож анги хамт олон найз нөхдөөрөө зургаа татууллаа.

 191521  7 6 8

 

“ЭКО аялал”

Бизнес Эдийн Засгийн тэнхим нь жил бүр уламжлал болгон мэргэжлийн ангийн оюутнууд, тэнхмийн багш нартай хамт эко аялалыг зохион байгуулдаг билээ . Энэ удаагийн аялалыг Мөстийн аманд зохион байгууллаа.

17361519_1453921271306425_500371450740032791_n17352525_1453921791306373_1142682319279615460_n17361547_1453921497973069_7872583275899296327_n    17362915_1453921634639722_4620999307972650711_n

17309051_1453921361306416_7274633805083081261_n

 

“МЭРГЭЖИЛ ЧИГЛҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ”

dsc02343

МУИС-ийн Завхан сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс санаачлан хийж буй “МЭРГЭЖИЛ ЧИГЛҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ”ийг 2017 огы 02-р саоын 15-18 ний хооронд сургуулийн талаар болон суралцах боломжтой мэргэжлийн ач холбогдлын талаарх мэдээлэл сурталчилгааг дунд сургуулийн суралцагчдад сурталчилах, бизнесийн удирдлагын чиглэлийн мэргэжлийн талаар чиг баримжаа олгох, ажлын байран дээрх ажил үүргийн функцтэй танилцуулах зорилготойгоор тус ажлыг  зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд  Ерөнхий боловсролын бүрэн дунд III сургуулийн 46  сурагч,  Ерөнхий боловсролын бүрэн дунд IV сургуулийн 35 сурагч,  Ерөнхий боловсролын бүрэн дунд  сургууль Жавхлант цогцолбор сургуулийн 106  суралцагчид оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Төрийн банк, Татварын хэлтэс,  МУИС-ийн Завхан Сургуулийн үйл ажиллагааны чиглэл танилцуулж, мэргэжилтэн, ажилтнуудын ажил үүргийн функцыг танилцууллаа,  мөн төгсөх 12-р ангийн суралцагчдад мэргэжлийн чиглэл олгох ажлыг явуулж тэдний санаа бодлыг сонсон зөвөлгөө өгч ажиллаа

dsc02337 dsc02342 dsc02402

 dsc02277 dsc02291 dsc02328 dsc02341 dsc02345 dsc02348 dsc02379 dsc02383 dsc02448 dsc02454

Тус өдөрлөгийн үеэр  дээрх 3 сургуулийн ахлан ангийн сурагчдын дунд Сагсан бөмбөгийн Шилжих явах Цомын төлөөх тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 10 багийн 90 гаруй тамирчид  оролцож  Шилжин явах цомыг Бүрэн дунд 3-р сургуулийн баг тамирчид авлаа.

    Эрэгтэй

1-р байр Бүрэн дунд 3-р сургуулийн 12-р  анги

2-р байр Жавхлант Цогцолбор сургуулийн 12-р анги

3-р байр Жавхлант Цогцолбор сургуулийн 11-р анги

Эмэгтэй

1-р байр Бүрэн дунд 4-р сургуулийн 11-р анги

2-р байр Бүрэн дунд 3-р сургууль 11-р анги

3-р байр Бүрэн дунд 4-р сургуулийн 12-р анги

dsc02514dsc02506  dsc02558dsc02553

 dsc02590 dsc02594 dsc02600 dsc02606 dsc02610

Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд Зайн сургалтын төвийг ашиглалтанд орууллаа.

 МУИС-ийн Завхан сургуульд “Зайн сургалтын төв” ашиглалтанд орсноор бакалавр болон магистрын хөтөлбөрт суралцагчдад зарим шаардлагатай хичээлийг онлайн хэлбэрээр зочин профессороор заалгах, онлайн лекц уншуулах, хурал зөвлөгөөн хийх зэрэг олон төрөлт ажлуудыг гадаад дотоодын хамтын ажиллагаатай их дээд сургууль, байгууллагатай хамтран явуулах боломж гарц нээгдлээ.

dsc02223

dsc02229

dsc02223 dsc02231 dsc02233 dsc02241   dsc02247 dsc02249

Бакалаврын эчнээ хөтөлбөртөө элсэлт авч байна

img_0190

Завхан сургуулийн бакалаврын эчнээ хөтөлбөрийн бүртгэл 2017 оны 02 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 03-ыг дуустал  burtgel.num.edu.mn хаягаар явагдана.

Бүртгүүлэгчдэд тавих шаардлага
  • МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт  бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.
  • Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
Бүртгэл, бүрдүүлэх материал

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж цахим хэлбэрээр хавсаргана. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
  • Өмнө нь эзэмшсэн боловсролын диплом, хавсралтын хамт
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)
  • Банкны цахим төлбөрийн системээр бүртгэл, шалгалтын хураамж төлнө (Голомт банк, Хаан банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой.)
Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болно. Хөтөлбөр бүрийн бүртгэлийн хураамж 15000 ₮. Шалгалтыг бүртгэл дууссаны дараах долоо хоногт авах ба шалгалтын тухай мэдээллийг энэхүү цахим хуудаснаас бүртгэлийн явцад авч болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ОРОЙ, ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРТ 2015 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРМЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ

bacalavr1

Харилцах утас: 70463949, 99789182, 88659333