All posts by Delger Bayantur

2016-2017 оны хаврын улирлын хичээл бүртгүүлэлт, баталгаажуулалт сунгагдлаа

2016-2017 оны хаврын улирлын хичээл бүртгүүлэлт, баталгаажуулалтыг тодорхой нөхцөл, шалтгааны улмаас нэг өдрийн дараа нээсэн ба “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах суралцагчдын хүсэлтийг харгалзан хичээл бүртгүүлэлт, баталгаажуулалт II сарын 08-ний 17:30 минут хүртэл (7 хоног) сунгасан болохийг мэдэгдэж байна.

Хичээл сонголт эхэллээ

Хоёрдугаар улирлын хичээл сонголт 2017.01.26-ны 11.00 цагаас эхэлж 2017.02.01-ны өдрийн 23.59  минут хүртэл  7 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Сургалтын алба

Захирлын мэндчилгээ

15740816_650234408513167_2427405132633453116_n

Шинэ оноо угтаж, хуучин оноо үдэж гэж байгаа энэ алтан мөчид МУИС-ийн Завхан сургуулийн эрдэмтэн багш судлаачид, ажилтан албан хаагчид, оюутан залуучууд та бүхэндээ шинэ жилийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлье.

Дэлхийн хэмжээнд дээд боловсрол болон шинжлэх ухаанд тавигдах шаардлага ихээхэн өөрчлөгдөж байна. Ийм нөхцөлд Монгол улсын дээд боловсролын институци мөн өөрийн бодлогын чиг хандлагаа өөрчилж, бүс нутгийн их сургуулиудтай өрсөлдөх түвшинд хүрэх томоохон зорилго тавиад байна. МУИС нь энэхүү зорилгыг улс орондоо хэрэгжүүлэх, дээд боловсролд шинээр үүсэж буй сорилтыг даван туулж хөгжлийн дараагийн түвшинд хүрэх шаардлагатай тулгарч байгаа бөгөөд бид ч энэ зорилтын хүрээнд орон нутгийн, бүсийн улмаар улс орны эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх шинэ мэдлэг, шинэ судалгаа, шинэ санааг бий болгохын төлөө идэвхи зүтгэлтэй ажилласаар ирлээ.

Хөтөлбөрийн чанар, эрдэм судлалын үр өгөөжийг шинэ дээд түвшинд гаргаж, мэдлэгийн хүрээг тэлэн нийгмийн оюун санаанд оруулах хувь нэмрээ тасралтгүй нэмэгдүүлэх нь үндэсний тэргүүлэх их сургуулийн нэр хүндтэй үүрэг хариуцлага билээ. Энэхүү эрхэм үүргээ бид шинжлэх ухаанч ёсзүй, хандлагад тулгуурласан хараат бус академик эрэл хайгуулын бүтээлч орчин бүрдүүлэх замаар хэрэгжүүлж байна.

Энэ хичээлийн жил нь МУИС-ийн Завхан сургуулийг 2016-2024 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөний эхний жилийн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн жил байлаа.

2016 он бидний хувьд ихийг хийж амжуулсан, олон арван амжилт, ололтыг дагуулсан сайхан жил байлаа. 2017 онд манай сургуулийн хувьд ШУ-ны мэдлэг, ололт амжилт, нээлтүүдийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, улс орныхоо нийгэм эдийн зсгийн хөгжилд хувь нэмэр оруулах ТӨР-ХУВИЙН ХЭВШИЛ-АЖ ҮЙЛДВЭР-ИХ СУРГУУЛИЙН түншлэлийг хөгжүүлэх замаар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, мэдлэгээр манлайлагч байх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ингээд 2017 ондоо урам зориг, амжилт бүтээл, аз жаргал арвин байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

c61a9973c52c96b44f04d40f1fe5a7aa

Доктор, Дэд Профессор Б.Дэмид “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” төрийн дээд шагналаар шагнагдав.

МУИС-ийн Завхан сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга Доктор, Дэд Профессор Б.Дэмид “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” төрийн дээд шагналаар шагнагдав.

15781725_1796820133891171_1806359290672533937_n

demid

15741176_1048044875305091_5099090121775928219_n

ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМИЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ АЯН ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМИЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ АЯН ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий Эрдмийн Тэнхим мэргэжил сурталчлах аяны хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг амжилттай зохион байгууллаа. Үүнд:

  1. “Центавр” танин мэдэхүйн тэмцээн                 (I-IV түвшиний оюутнуудын дунд)
  2. “Пирамид” Англи хэлний уралдаант тэмцээн (1-р түвшиний   оюутнуудын дунд)
  3. “Модон бөмбөг” холимог нөхөрсөг  тэмцээн  ( багш ажилчдын дунд)
  4. “ Заалны хөл бөмбөг” бооцоот тэмцээн ( Нийт оюутнуудын дунд)
  5. “Америк орон- Англи хэл” Америкийн соёл, ёс заншлыг сурталчлах өдөр

Дэлгэрэнгүйг доорх линкээс харна уу?

http://dep.num.edu.mn/humanities/?p=217

 

“60 ХОРОМ” уралдаант цэнгээнт нэвтрүүлэг

Завхан сургуулийн ҮЭХ-ний мэдээлэл

Монголын үйлдвэрчний Эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээндҮйлдвэрчний байгууллагыг олон нийтэд суртачилах, гишүүд сонгуультнууд, хамт олны хөдөлмөрлөх эрхийн мэдлэгийн дээшлүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор Шинэ Завхан телевизтэй хамтран “60 ХОРОМ” уралдаант цэнгээнт нэвтрүүлэгт манай ҮЭ-ийн хамт олон идэвхи санаачилгатай оролцлоо.

20161203_12025620161203_12031820161203_11430320161203_12035620161203_113511 20161203_12042720161203_113939  20161203_114642

Нийт гишүүд сонгуультнууд, хамт олондоо удахгүй болох 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.