All posts by Delger Bayantur

“Эрдмийн сар-1” уламжлалт аян зохион байгуулагдав

МУИС-ийн Завхан сургуулийн оюутнуудын хүрээнд явагддаг Эрдмийн сар-1” аян амжилттай зохион байгуулагдав. Аяны хөтөлбөрийн хүрээнд холбогдох алба нэгж, тэнхмүүд, Оюутны зөвлөлөөс эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр оуютнуудад хандсан үр дүнтэй олон ажлууд зохион байгуулагдсны зэрэгцээ оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттай дохион байгуулагдав. Эхний шатны хурал 5 хэсэгт хуваагдан явагдаж, шилдэг 25 илтгэлийг,  2- шатанд шилдэг 5  илтгэлийг шалгаруулж, шагнал урамшуулал олгов. Оюутнуудын сонирхол хүсэлтийн дагуу хичээлийн жилийн 2-р улиралд эрдэм шинжилгээний хурлыг  тодорхой чиглэлүүдээр дахин зохион байгуулахаар шийдвэрлэв.

Англи хэлний багш Н.Ариунбилэг, Jim  нар “Цагийн менежмент” лекц уншив

15231656_708965902594101_116463558_o

  15205782_708965689260789_526374415_o

Багш Д.Алтанхуяг “Дисперсийн шинжилгээний үр дүнг судалгаанд ашиглах нь” лекц уншив

lekts-zurag

Оюутны эрдэм шинжилгээний 1 шатны хурлын үйл  ажиллагаа

15193660_1051636634959457_4100690483057667499_n

15284984_1051636468292807_6242588204593645956_n

 

15094492_1321247954573758_323703714690796757_n

15135856_1321247967907090_3952685561973721862_n

 

 

esh-1-heseg

15219559_1321247991240421_2225043745789663349_n

 

lekts-zurag-2

Оюутны эрдэм шинжилгээний хурлын 2- р шатны шилдэг илтгэлүүд

1-r-bair

 I байр: Цогзолмаа АС4-1 “Долларын ханшийн өөрчлөлтөнд  нөлөөлж буй хүчин зүйл”  Удирдсан багш Д.Нар-Од

 

 

2-r-bair

II байр: Оюундэмбэрэл AC4-1 “Өртгийн системийн харьцуулсан судалгааны дүгнэлт”  Удирдсан багш Д.Нар-Од

 

 

3-r-bair

III байр: Отгонбилэг 1a FACEBOOK хэрэглээ, түүний сөрөг талууд Удирдсан багш Ю.Нандинцэцэг

 

 

4-r-bair

IY байр: Д.Тунгалаг ВА4-1. “Монгол улсын банкны тогтолцоог боловсронгуй болгохУдирдсан багш С.Ням-Очир

 

 

 

5-r-bair

Y байр: Э.Золзаяа АС4-1. “Аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн бүтээмжинд хийсэн шинжилгээ” Удирдсан багш Б.Болорчимэг

 

“Хөдөлмөр эрхлэлтэнд өөрийгөө бэлтгэх” сэдэвт сургалт

МУИС-ийн Завхан сургууль, Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтарсан 2016-2017 оны хичээлийн жилд төгсөх ангийн оюутнуудад зориулсан “Хөдөлмөр эрхлэлтэнд өөрийгөө бэлтгэх” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

surgalt-xer surgalt-xer1

 

“Оюутнаа сонсъё” хэлэлцүүлэг

Дэлхийн оюутны эрхийг хамгаалах өдрийн хүрээнд МУИС-ийн Завхан сургуулийн “Оюутны зөвлөл”-ийн тэргүүлэгч гишүүд болон оюутнуудын төлөөлөл 2016.11.17 өдөр МУИС-ийн Завхан сургуулийн удирдлагуудтай уулзан “Оюутнаа сонсъё” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүрээнд “Оюутан солилцоо” хөтөлбөр, онлайн сургалтын төрөл, хэлбэр, оюутны зээл, тэтгэлэгт хөтөлбөр, оюутны зөвлөлийн үйл ажиллагаа цаашдын чиг хандлага зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргасан бөгөөд энэ хичээлийн жилийг “Гэмт хэрэг, хэв журмын зөрчилгүй” жил болгохоор шийдвэрлэв.

15094457_1011277918981787_6351354129279459199_n 15032718_1011277745648471_1468101147984589430_n

oyutan-odor oyutan-odor1

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАВХАН СУРГУУЛЬ МАГИСТРАНТААР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД МАГИСТРАНТ, ДОКТОРАНТААР  СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн өвлийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлт эхэллээ. Элсэлтийн бүртгэл: 2016 оны 11-р сарын 17-ноос 2017 оны 01-р сарын 08 (ХЗС-01-р сарын 05)-ныг хүртэл Бүртгэл хаяг: http://burtgel.num.edu.mn зөвхөн цахим хэлбэрээр явагдана.

Бүртгэлийн хураамж:   25.000₮ төгрөг

Элсэлтийн шалгалт: 2017 оны 01-р сарын 09-ноос 13-ны хооронд (ХЗС 01/06-нд) авах ба хуваарийг бүртгэлийн системээр зарлана.

Цахим бүртгэл хийгдсэний дараа Таны бүртгэлийн дугаар гарч ирэх бөгөөд түүнийг тэмдэглэн авч шалгалтанд орохдоо тухайн дугаараар шалгуулна.

МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам болон бусад мэдээлэл, элсэлт авах мэргэжлийн чиглэлүүдийг  http://burtgel.num.edu.mn  мөн   http://graduate.num.edu.mn   цахим хуудаснаас авч болно.

Утас:  321983, 7730-7730-11-22, 1121, 1145

МУИС СУРГАЛТЫН НЭГДСЭН АЛБА

DSC00554

Завхан сургуулийн магистрын сургалт явуулах мэргэжлийн чиглэл

magistr

Завхан сургууль, Сургалтын алба

Утас: 70462398, 70463949

Аймгийн Цагдаагийн газар,НББ-ийн тэнхимтэй хамтран оюутнуудад лекц уншлаа

Аймгийн Цагдаагийн газрын орлогч дарга дэд хурандаа Б.Батдэлгэр, цагдаагийн дэслэгч, сэтгэл зүйч,  П.Даваахүү нар оюутнуудад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх  тухай хууль”-ийн заалтуудыг сурталчилан таниулж “Завхан аймгийн 2016 оны эхний 10 сарын Эрүү, Хэв журмын нөхцөл байдал”-ын талаар мэдээлэл хийж сэтгэл зүйн зөвөлгөө  өгч лекц уншлаа.

Лекцэнд 1А анги зөвлөх багш Д.Нар-Од, 2А анги зөвлөх багш Д.Эрдэнэсоёл, ТА3-1 анги зөвлөх багш Г.Уранбаяр, мөн тэнхимийн харъяа АС3-1, АС4-1, ТА4-1 ангийн  70 орчим оюутнууд, багш нар хамрагдлаа.

20161115_15310920161115_151638 20161115_152838

МУИС-ийн Бизнесийн сургуулийн сургалтын албаны бүрэлдэхүүн 2016.11.10-11.11 өдрүүдэд МУИС-ийн Завхан сургуульд ирж туршлага солилцон ажиллав.

15032059_627574724112469_7804945544154870270_n

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр сургуулийн цаашид авч хэрэгжүүлэх “Оюутан солилцоо” хөтөлбөр, Онлайнаар хийгдэх сургалт, хурал болон бусад арга хэмжээний талаар ярилцав. Мөн  Бизнесийн сургууль болон Завхан сургуульд одоо хэрэгжиж буй сургалтын төлөвлөгөөний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал болон төлөвлөгөөнд оруулбал зохих өөрчлөлтийн талаар хэлэлцэв.

Хамтын ажиллагаа:

bs

Зочин профессор:

bs1

 

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь мэргэжлийн 7 хоногийн аян 2016 оны 11 сарын 01-наас 11сарын 5-ны хооронд  явууллаа. Мэргэжил сурталчлах аяны хүрээнд уламжлал болон явагддаг  тэмцээн уралдаануудыг явууллаа.  Үүнд:

  1. “Бид чадна” Хөгжөөнт буухиа тэмцээн    1-р курс
  2. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ХI олимпиад
  3. НЯГТЛАН БОДОГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН лекц 2-р курс
  4. “АХА” танин мэдэхүйн тэмцээн 2-р курс
  5. Мэргэжлийн ангийн  оюутнуудын  дугуй ширээний ярилцлага
  6. Бид мэргэжилээрээ бахархана” АСК   3-р курс
  7. “ТӨГСӨГЧ 2017 ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН 4-р курс
  8. “ХОЛИМОГ ГАР БӨМБӨГ”-ийн ТЭМЦЭЭН

 20161102_154752 20161102_150550 

  1. “Бид чадна” хөгжөөнт буухиа тэмцээнд   1-р курсын 1а, 1в, 1с ангийн нийт 45 оюутан оролцсоноос :

1-р байр : Бурмаа ахлагчтай 1а анги Өргөмжлөл,  мөнгөн шагнал 35000₮,

2-р байр: Отгонзаяа ахлагчтай 1в анги Өргөмжлөл,  мөнгөн шагнал 25000₮,

3-р байр: Нямгэрэл ахлагчтай 1с ангий тус тус байр эзэлсэн. Өргөмжлөл,  мөнгөн шагнал 15000₮, шагнаж урамшууллаа.

20161107_161320

  1. НЯГТЛАН БОДОГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ” лекцийг 2016 оны 11 сарын 02-ны 15:00 цагаас өдрийн ангийн 2-р түвшиний оюутнууд, эчнээ 2-р түвшиний оюутнуудад уншлаа. Лекцэнд нийт 40 оюутан хамрагдсан . Мөн 2-р курсыхны дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээн явуулсан тэмцээнд нийт 40 оюутан оролцсноос:

1-р байрт оюутан Баасансүрэн  Өргөмжлөл,  мөнгөн шагнал 15000₮,  CD /кино/

2-р байрт Хонгорзул  Өргөмжлөл, мөнгнө шагнал 10000₮ , CD/кино/

3-р байрт Лувсан-Очир Өргөмжлөл, мөнгөн шагнал 5000₮,  CD/дуу/ шагнаж урамшууллаа.

axa axa2axa1

  1. Бид мэргэжилээрээ бахархана” АСК ” тэмцээнийг 3-р курсын оюутнуудын дунд зохион байгуулсан бөгөөд нийт 24 оюутан оролцсноос:

1-р байр:  “Gift баг 17,3 оноогоор “Өргөмжлөл” 20000 төгрөгөөр

2-р байр:  “Нисдэг тавга”  баг 16,5 оноогоор “Өргөмжлөл” 15000 төгрөгөөр

3-р байр: Accounting баг 15,3  оноогоор тус тус байр эзэлж “Өргөмжлөл” 10000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

ask-3ask-4ask-1 ask-2

  1. “Дэвжээ” тэмцээнийг төгсөх АС-4, ТА-4 BA-4 Эчнээ-3 ангийн дунд зохион байгуулсан бөгөөд нийд 74 оюутан оролцноос:
  • 1-р байр: “Ахмадын Золбоо” баг 42,1 оноогоор “Өргөмжлөл” 30000 төгрөгөөр
  • 2-р байр: “Бид Ирээдүй эзэд” баг 41,6 оноогоор “Өргөмжлөл” 24000 төгрөгөөр
  • 3-р байр: “Мон-Тах” баг 36,5 оноогоор тус тус байр эзэлж “Өргөмжлөл” 18000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

20161104_19143520161104_19125120161104_18084120161104_18192220161104_181810

  1. Холимог Волейболын тэмцээнд багш, оюутнуудын нийт 8 багийн  60 гаруй  оюутан залуус оролцлоо.

Тэмцээнд дараах багууд шалгарсан :

  • 1-р байр: 2А анги  “Өргөмжлөл” Алтан медаль
  • 2-р байр:   “Өргөмжлөл” Мөнгөн медаль
  • 3-р байр: АС4-1 анги “Өргөмжлөл” Хүрэл медалаар тус тус шагнаж урамшууллаа.

20161105_11364220161105_182435 20161105_182118 20161105_182524

Аяны хүрээнд 5 уралдаан тэмцээн, 1 лекцийг уншсан бөгөөд мэргэжлийн ангийн оюутнуудын дугуй ширээний ярилцлага болон XI олимпиадыг зохион байгуулан явууллаа.  Нягтлан Бодох Бүртгэлийн тэнхимийн аян нь мэргэжлийн давуу сайн тал, онцлогийг таниулахад    орших бөгөөд нийт 1-4-р курсын оюутнууд оролцлоо.

МУИС-ийн Завхан сургууль “Азийн их сургуулиудын холбоо /Ассоциация Азиатских университетов/ ны гишүүн сургууль боллоо

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

ОХУ-ын Барнаул хотод 2016 оны 9-р сарын 22-23 нд ОХУ-ын Алтайн хязгаарын ХАА-н удирдах газар, Алтайн хөдөө аж ахуйн их сургууль, МУИС-ийн Завхан сургуулийн хамтарсан “Их Алтайн бүс нутгуудын экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийн нөөц, чадавх” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов. Хуралд тус сургуулийг төлөөлж Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга доктор, дэд проф Б.Дэмид оролцов. Хурлын үеэр Алтайн хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Н.А.Колпаков, “Их Алтайн бүс нутгуудын экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийн нөөц, чадавх” төслийн ерөнхий удирдагч В.А.Кундиус болон хамтарсан судалгааны оросын талын багийн гишүүдтэй уулзаж, хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээг шинэчлэж, хамтран хэрэгжүүлж буй судалгааны цуврал төслийн явц, үр дүнгийн талаар ярилцаж, шинэ төсөл эхлүүлэх талаар тохиролцов.

1 3  5 6 7

Мөн Алтайн улсын их сургууль дээр зохион байгуулагдсан “Алтай-Азия 2016: ЕвроАзийн боловсролын орон зай- шинэ дуудлага, шилдэг туршлага” сэдэвт олон улсын боловсролын форумд оролцож, сургуулийн мэндчилгээг дэвшүүлж, форумын үйл ажиллагаанд баяр хүргэж үг хэлэв.

9 10 11 12 13 14

Энэ үеэр МУИС-ийн Завхан сургууль “Азийн их сургуулиудын холбоо /Ассоциация Азиатских университетов/ ны  гишүүн сургууль болсон  Батламжийг  хүлээн авав.