All posts by Delger Bayantur

“Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аян

Эрүүл мэндийн сайдын  2013 оны 309 дүгээр “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны тушаалын дагуу жил бүрийн 09 дүгээр сарыг “ Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ хичээлийн жилд  2016оны 09-р сарын 05-наас-2016 оны 10-р сарын 05-н хүртэл “Эрүүл оюутан-эрүүл ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 .Энэ аяны нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 09дүгээр сарын 13-ны 14 цагт төв талбай дээр болсон. Нээлтийн үйл ажиллагаанд  АЗДТГ-н НЭМ-н хэлтэс,ЭМГ, МСҮТ,ХБКоллеж, МУИС-ийн Завхан сургуулиуд оролцлоо.

 DSC00637DSC00633

2. Нээлтийн үйл ажиллагаанд эрүүл мэндийн сэдэвт  “Мэдлэгээ нэмье” АХА тэмцээн болсон. Үүнд  1  түвшиний оюутан   Д. Ачитбаатар 1-р байр

DSC00695

“Эрүүл мэнд-бидний гарт”  гар зургийн уралдаанд 2А ангийн оюутан Лувсан-Очир 2-р байрт

DSC00669 DSC00686

DSC00697

Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье

  1. Аяны хүрээнд Охидын эрүүл мэнд, хөвгүүдийн эрүүл мэнд сэдэвт сургалтанд эрүүл мэндийн сургагч оюутнууд хамрагдан, сурсан мэдлэгээ үе тэнгийнхэндээ түгээж байна.

DSC00711

 

  1. “Уушгаа баярлуулцгаая” явган аялал 2016 оны 09 дүгээр сарын 17 нд гурван сургуулийн оюутнуудын дунд боллоо.  Энэ тэмцээнд оюутнуудын 2 баг оролцсоноос Б.Нямсүрэн ахлагчтай “ Our wholesome” баг 2-р байранд орсон.

DSC00748 DSC00749

  1. Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг 210 оюутанд  Аймгийн нэгдсэн эмнэлэг, ЭМГ-тай хамтран хийлээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторын тасагтай хамтран эрсдэл бүхий 60 оюутанг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрууллаа.

DSC00704

  1. “Шууданч тагтаа” Санал хүсэлтийн хайрцаг сургуулийн оюутнуудын дунд аялан эрүүл мэндийн талаар саналыг нь авлаа.

 

  1. “ Эрүүл ирээдүй” сэдэвт Дэвжээ тэмцээнд сургууль бүрээс 2 баг оролцсоноос Н.Цэрэннамжил ахлагчтай баг 1-р байр, Б.Нямсүрэн ахлагчтай баг 3-р байр тус тус эзэлсэнд баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье

DSC00957 DSC00958 DSC00961

 

“Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд зохиогдсон бүх арга хэмжээнд хамт олноороо амжилттай оролцож багаараа “ТЭРГҮҮН” байр эзэлж шилжин явах цомоо дахин авлаа.

DSC00950

DSC00986

Энэхүү аяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон оюутан залуус, эрүүл мэндийн зөвлөлийн хамт олон, багш нартаа амжилт хүсье

 

МУИС-ийн Завхан сургуульд ажиллах Энх тайвны Корпусын сайн дурын мэргэжилтэн

Frisk Jim Official Photo

James (Jim) Frisk Biography

I was born and raised in the American state of Montana. Montana is called “Big Sky Country” so I like to say I moved from “Big Sky Country” to the “Land of the Eternal Blue Sky”. I worked in Washington, D.C. for 12 years and have traveled to approximately 25 countries, including China, where I taught English in Shanghai for three years. I received my degree in Political Science from the University of Montana in 2000.

In my free time I like to listen to Rock and Roll music, especially Elvis Presley. I also like to go hiking and enjoy the great outdoors.

I am really excited to be a Peace Corps Volunteer living in Uliastai and working at the Zavkhan School of the National University of Mongolia.

Жеймс Фрискийн намтар

Би Америкийн Монтана мужид төрж өссөн. Би нийслэл Вашингтон хотод 12 жил ажилласан. Мөн дэлхийн 25 гаруй орноор аялахын зэрэгцээ Хятад улсын нийслэл Бээжин хотод 3 жил англи хэлний багшаар ажиллаж байсан. Би Монтанагийн их сургуулийг Улс төр судлалын бакалаврь зэргээр 2000 онд төгссөн.

Би чөлөөт цагаараа рокн ролл хөгжим сонсох дуртай бөгөөд ялангуяа Элвис Преслигийн дуу надад их таалагддаг. Би бас явган аялалаар явах дуртай.

Би Улиастай хотод амьдарч, МУИС-ийн Завхан сургуульд Энх тайвны Корпусын сайн дурын мэргэжилтнээр ажиллаж байгаадаа их баяртай байна.

“МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах журам” батлагдан гарлаа

МУИС-ийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн А/235 тушаалаар “МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах журам” батлагдан гарлаа. Уг журмын дагуу суралцаж буй магисрант, докторантууд нь МУИС-ийн лаборатори, номын сан зэрэг харяъяа салбар хэлтэст гэрээгээр цалинтай ажиллах нөхцөл бүрдэж байна. МУИС-ийн нийтлэг дүрэм журамтай энд дарж танилцана уу.

Татах (PDF, Unknown)

Монгол Улсын Их Сургуулийн бакалаврын эчнээ хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл эхэллээ

Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар бүртгэнэ.

Эчнээ хөтөлбөрийн бүртгэл: 2016 оны 9-р сарын 1-нээс 9-р сарын 21-нийг дуустал явагдана.

Завхан сургуулийн эчнээгийн хөтөлбөрийн бүртгэл: 2016 оны 2-р сарын 10-наас 3-р сарын 03-ныг, 2016 оны 9-р сарын 1-нээс 9-р сарын 21-нийг дуустал явагдана.

Шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулан Хөтөлбөр хэсэгт орж хөтөлбөрт бүртгүүлсний дараа таны бүртгэл баталгаажахыг анхаарна уу.

Бүртгүүлэгчдэд тавих шаардлага

  • МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт  бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх ба Ерөнхий шалгалт (ЕШ) өгсөн байхыг шаардахгүй.
  • Хавсралтад зааснаас бусад чиглэлээр хоёр дахь бакалаврын боловсрол эзэмших хүсэлтэй иргэн “МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт 2016 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу элсэлтийн ЕШ өгч, элсэх болзол хангаж элсэнэ. Элссэний дараа өмнө нь бакалаврын зэрэг эзэмшихдээ амжилттай судалсан хичээлээсээ 60 хүртэл багц цагийг шилжүүлэн тооцуулах боломжтой.
  • Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
  • Бүртгүүлэгч нь элсэлттэй холбоотой мэдээллийг SMS-ээр хүлээн авах гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг бүртгүүлнэ.

Бүртгэл, бүрдүүлэх материал

Бүртгүүлэхдээ бүртгэлийн анкет (тухайн үед тусгай маягтаар бүртгэнэ)-ыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж цахим хэлбэрээр хавсаргана. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
  • Өмнө нь эзэмшсэн боловсролын диплом, хавсралтын хамт
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)
  • Банкны цахим төлбөрийн системээр бүртгэл, шалгалтын хураамж төлнө (Голомт банк, Хадгаламж банк, Төрийн банк, Капитрон банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой. Мөн Худалдаа хөгжлийн банк, ХААН банкнаас бусад банкны олон улсын эрхтэй картаар төлбөр хийж болно)

Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болно. Хөтөлбөр бүрийн бүртгэл, шалгалтын хураамж нийлээд 10000 ₮. Шалгалтыг бүртгэл дууссаны дараах долоо хоногт авах ба шалгалтын тухай мэдээллийг энэхүү цахим хуудаснаас бүртгэлийн явцад авч болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ОРОЙ, ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРТ 2016 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМТАЙ ТАНИЛЦАНА УУ.

Татах (PDF, Unknown)

Сургалтын нэгдсэн алба 

МУИС-ийн Завхан сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

 Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг МУИС-ийн Завхан сургуулийн захирал Дэд проф., Д-р М.Эрдэнэчимэг нээж ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн Завхан сургуулийн Санхүү, эдийн засгийн анхны багш, Завхан аймгийн засаг дарга ноён Д.Батсайхан, тус сургуулийн төгсөгч Засаг даргын орлогч ноён Ч.Пунцаг оролцов.

DSC_1066 DSC_1069 DSC_1074 DSC_1076 DSC_1080 DSC_1087 DSC_1089 DSC_1095DSC_1094  DSC_1122 DSC_1124  DSC_1084 DSC_1127 DSC_1128

ХБНГУ-ын Гумбольдтын Их сургуулийн Монгол судлалын салбарын профессор, судлаач оюутнуудын баг хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, хоёр сургуулийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

DSC_1092 DSC_1110 DSC_1112 DSC_1115 DSC_1116 DSC_1118 DSC_1119 DSC_1120

МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээлэл

МУИС-ийн удирдах зөвлөлийн 2016 оны 06-р сарын 13-ны өдрийн хурлаар 2016-2017 оны хичээлийн жилд мөрдөгдөх сургалтын үйлчилгээний зардал, сургалтын төлбөрийг баталлаа. МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт өөрчлөлт ороогүй болно.

 

Татах (PDF, Unknown)

Завхан сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороог суртачилах аян

Завхан сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороог суртачилах аян амжилттай явагдлаа

Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд аймгийн хэмжээнд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг олон нийтэд сурталчилах, гишүүд, сонгуультнууд, хамт олны хөдөлмөрлөх эрхийн мэдлэгийг дээшлүүлэх,  тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ой угтаж зохион байгуулах   ажлаа эрчимжүүлэхэд зориулан 7 хоногийн хугацаанд ҮЭХороог суртачилах арга хэмжээг зохион явууллаа. Үүнд:

2016 оны 05 сарын 16

  1. Шилжин явах туг хүлээн авах /Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд аймгийн хэмжээнд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад үйлдвэрчний хороогоо олон нийтэд суртачилан таниулах ажлын хүрээнд шилжин явах тугыг аялуулж байна./

2016 оны 05 сарын 17

  1. Танин мэдэхүйн “Би чадна” тэмцээн /уг тэмцээнд 1 эрэгтэй, 1 эмэгтэй 2 хүн 1 баг болж орох бөгөөд түрүүлсэн 3 баг телевизийн нэвтрүүлэгт оролцох эрх авна. /

       2016 оны 05 сарын 18

  1. Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн /жил бүр уламжлал болгон зохион байгуулна./

2016 оны 05 сарын 19

  1. “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа” сэдэвт сургалт /багш ажилчид оролцоно/

2016 оны 05 сарын 20

  1. Танин мэдэхүйн хөгжөөнт цэнгээнт телевизийн нэвтрүүлэг /Шалгарсан багууд оролцоно./

Эдгээр ажлуудад идэвхитэй оролцсон нийт тэргүүлэгч болон бусад гишүүддээ талархаж байгаагаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

13231053_519775424893936_2009471421_n

20160518_182738 20160518_182819

20160518_182916

20160519_15165220160517_17004220160517_162923 20160517_170116

20160517_170250

Завхан сургуулийн ҮЭХороо