All posts by Delger Bayantur

“Мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээнд оролцов

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн үйл ажиллагаанд  МУИС-ийн Завхан сургуулийн хамт олон идэвхтэй оролцож  Богдын голын ай сав газарт мод тарив.

Мод тарих нь эх дэлхийдээ зориулж буй хамгийн том бэлэг юм.

Иймээс хүн бүхэн эх дэлхийдээ зориулж, өөрийн амьдран буй орчиндоо боломж бололцоогоороо мод тарихыг уриалж байна.

mod1 mod2 mod3

МУИС-ийн Завхан сургуулийн 42 дахь төгсөлтийн “Мөнгөн хонхны баяр”

МУИС-ийн Завхан сургуулийн 4-р түвшний төгсөгчид нь “Мөнгөн хонхны баяр”-аа 2016 оны 05-р сарын 13-нд тэмдэглэв. Энэ хичээлийн жилд:

  • Санхүү, эдийн засаг
  • Санхүүгийн менежмент
  • Нягтлан бодох бүртгэл
  • Банкны эдийн засаг, нягтлан бодогч
  • Татварын эдийн засаг, нягтлан бодогч
  • Гааль, татварын эдийн засаг
  • Компьютерийн инженер гэсэн мэргэжлүүдээр нийтдээ 131 оюутан төгсөж байгаа болно.

“Мөнгөн хонхны баяр”-ын үйл ажиллагааг нээж тус сургуулийн захирал, доктор, дэд профессор, хатагтай Мөнхбаярын Эрдэнэчимэг үг хэллээ. Тус үйл ажиллагаанд Завхан аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд урилгаар оролцож, нийт төгсөгчдөд зориулан сэтгэлийн үгээ хэлэв.

honh3 honh2honh1 honh4

honh5

“МУИС-Монголын анхны хиймэл дагуулыг 2017 онд” хандив өргөх үйл ажиллагаа Завхан аймагт

Монгол Улс сансрын анхны хиймэл дагуул хөөргөх гэж байгаатай холбогдуулан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхмийн сансар судлалын багш, доктор Р.Цолмон, докторант А.Цолмон нар Завхан аймагт 2016 оны 5-р сарын 15-17 ний өдрүүдэд ажиллав.

Энэ хугацаанд МУИС-ийн Завхан сургуулийн багш, оюутнууд, Улиастай хотын ЕБС-иудын багш, сурагчидтай уулзалт хийж, сансар судлалын хөгжлийн талаар сонирхолтой лекц уншив. Мөн МУИС-ийн Завхан сургуулийн багш, оюутнууд, сонирхсон хүмүүс зориулалтын дуран авайн тусламжтайгаар сарны ажиглалт хийв. Түүнчлэн МУИС-ийн төлөөлөгчид аймаг, орон нутгийн удирдлагууд, албан газрын дарга нар, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, энэхүү сансрын хиймэл дагуул хөөргөх ажлын зорилго, ач холбогдол, үр өгөөжийн тухай тодорхой танилцуулга хийж, орон нутгийн “Шинэ Завхан” телевиз-д ярилцлага өгөв. Уулзалтанд оролцогсод Эх орныхоо сансрын анхны хиймэл дагуул хөөргөх гэж буйд баяр талархалаа илэрхийлж, энэхүү түүхэн гайхамшигт үйлсийг дэмжиж, санхүүгийн дэмжлэг, хандив өргөхийг нийт Завханчууддаа уриалав.

 

13256128_1162932053738683_4535249031017047036_n13174024_1162937440404811_8034401191024932495_n 13177363_1162932113738677_1759597871615671528_n

МУИС: Магистрант, докторантын эрдэм шинжилгээ, дадлагын ажлын багц цаг тооцоход баримтлах түр журам батлагдлаа

МУИС-ийн захиргааны зөвлөлийн2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж “Монгол Улсын их сургуулийн магистрант, докторантын эрдэм шинжилгээ, дадлагын ажлын багц цаг тооцоход баримтлах түр журам” МУИС-ын захирлын тушаалаар батлагдан гарлаа. Энэхүү журам нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн мөрдөгдөх ба МУИС-ийн нийт бүрэлдэхүүн сургууль, тэнхмүүд энэхүү дүрэмтэй танилцаж, мөрдөж ажиллахыг хүсье.

Татах (PDF, Unknown)

Татах (PDF, Unknown)

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сантай хамтран 2016 оны 04-р сарын 29-ний “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд нийт 7 оюутан илтгэлээ хэлэлцүүлсэн ба нийт 80 гаруй оюутан залуус, багш, ажилтан, албан хаагчид оролцсон.

Илтгэлийн уралдааны шүүгчээр дараах бүрэлдэхүүн ажилласан. Үүнд:

– Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Өсөхболд

– Завхан аймгийн Боловсрол Соёлын Газрын Монгол хэлний мэргэжилтэн Уламбаяр нар болно.

Эхний 3 байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

I байр: FE3-1 ангийн оюутан Сандагсүрэн “Ном бидний амьдралд”

II байр: CU3-1 ангийн оюутан Отгонзаяа “Би бусдад сайнаар нөлөөлж чадна”

III байр: АС2-1 ангийн Бямбадэлгэр “Архигүй орчин бидний ирээдүй”

DSC00093 DSC00062

 

МУИС-ийн Завхан сургууль “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” –ын болзол хангав

DSC00309

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” шалгаруулах гол зорилго нь эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөнийг өргөжүүлэх, эрүүл хувь хүн, хамт олон, албан байгууллагыг олноор нь гаргахад оршдог.

МУИС-ийн Завхан сургуулийн захиргаа, сургуулийн эрүүл мэндийн зөвлөлөөс  хамт олны эрүүл мэнд, орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн зөв дадал хэвшил, эрүүл мэндийн сургалт үйлчилгээ , хамт олны харилцаа сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлж ажилласны үр дүнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” –аар шалгарч гэрчилгээ гардан авлаа.

Ажиллагсдын бие бялдрын чийрэгжилтийн түвшинг жил бүр тогтоож сайжруулах арга хэмжээг тогтмол зохион байгуулж үр дүнд хүрсэн,  бие бялдрыг хөгжүүлэх чийрэгжүүлэх төвтэй болж 7 хоногийн Лхагва гараг бүрт чийрэгжүүлэлтийн хичээл тогтмолжсон, оюутнуудын эрүүл мэндийн үзлэг,  эрүүл мэндийн сургалтуудыг хэвшүүлсэн , үе тэнгийн сургагч багш нарын багтай болсон  зэргийг онцолж байна.

Байгууллага, хамт олон бүр энэхүү ажилд идэвхтэй оролцож, эрүүл мэндээ сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадал хэвшлийг олж авах нь эрүүл монгол хүнийг бий болгоход чухал алхам болно хэмээн уриалж байна

DSC00106 DSC00108

hural

Багш нарын эрдэм шинжилгээний хурал

МУИС-ийн ЗАВХАН сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн эрдмийн сар-II аяны хүрээнд Багш нарын эрдэм шинжилгээний хурал 2016 оны 4-р сарын 30 –ний өдөр амжилттай болж өнгөрлөө. Тус хуралд нийт 19 багшийн 20 гаруй илтгэл хэлэлцүүлснээс энхний 3 байранд дараах илтгэлүүд шалгарлаа.

Тэргүүн байранд: Д.Алтанхуяг багшийн  “Завхан аймагт хөгжүүлж болох сүүний үйлдвэрлэлийн кластер” сэдэвт илтгэл

Дэд байранд: Г.Уранбаяр багшийн “Хоршоо, нөхөрлөлийн бүртгэлийг төгөлдөржүүлэх асуудал” сэдэвт илтгэл

Гутгаар байранд: Б.Болорчимэг багшийн “Судалгаанд суурилсан бодлогоор хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих нь” сэдэвт илтгэл

DSC00295DSC00262 DSC00268 DSC00271 DSC00279

DSC00305

Д.Алтанхуяг багшийн  “Завхан аймагт хөгжүүлж болох сүүний үйлдвэрлэлийн кластер” сэдэвт илтгэл тэргүүн байр

DSC00307

Г.Уранбаяр багшийн “Хоршоо, нөхөрлөлийн бүртгэлийг төгөлдөржүүлэх асуудал” сэдэвт илтгэл 2-р байр,

DSC00306

Б.Болорчимэг багшийн “Судалгаанд суурилсан бодлогоор хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих нь” сэдэвт илтгэл 3-р байрт шалгарав.

Монгол Улсын Их Сургуулийн Танилцуулга, Бакалаврын Өдрийн Хөтөлбөрт 2016 онд оюутан элсүүлэх журам

МУИС-ийн ТАНИЛЦУУЛГА

elselt2013

Татах (PDF, Unknown)

/танилцуулгыг эндээс татаж авна уу/

 

 

 

Монгол Улсын Их Сургуулийн Элсэлтийн танилцуулага видео 2016

 

 

 

 

Монгол Улсын Их Сургуулийн Бакалаврын Өдрийн Хөтөлбөрт 2016 онд оюутан элсүүлэх журам

Татах (PDF, Unknown)

МУИС: Оюутны холбоог Б.Хосбаатар тэргүүлнэ

Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутан Конгрессийн ээлжит XXV чуулган 2016 оны 4 сарын 24 нд амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд Завхан, Орхон салбар сургууль, Клубүүдийн төлөөлөл, Оюутны байрны төлөөлөл, Бүх салбар сургуулиудын 1-4-р түвшиний 200 гаруй оюутаны төлөөлөлүүд оролцлоо.

Уг чуулганаараа 2015-2016 оны У.Басбиш тэргүүнтэй бүтэц бүрэлдэхүүний хийсэн  ажлын тайлан, ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаярийн төсөвт үйл ажиллагааны тайланг дүгнэн хэлэлцэж нийт оюутнуудаас маш сайн ажиллаа гэсэн өндөр үнэлгээ авав. Ээлжит чуулганаар Оюутны холбооны статусаа тодорхой болгон дотоод дүрэм журамаа шинэчилэн баталлаа.

Тус чуулганд 3 хүн нэр дэвшин өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан ширүүн сонирхолтой өрсөлдөөн өрнүүлсний эцэст  ШУС-НУС-ийн нийгмийн ажлын ангийн 3-р түвшиний оюутан Байгалмаагийн Хосбаатар илт давуу санал авч оюутнуудынхаа итгэл найдварийг хүлээлээ. Б.Хосбаатар тэргүүнтэй шинэ бүтэц бүрэлдэхүүнд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн ерөөе!

3-9-750x563 4-11-750x504 8-4-750x500 9-3-750x521