
Холбоотой мэдээлэл http://news.num.edu.mn/?p=33113
2016 оны 4-р сарын 18 нд МУИС-ийн Завхан сургууль дээр МУИС-ийн Бизнесийн сургууль, МУИС-ийн Завхан сургууль, МУИС-ийн Орхон сургуулиудын оюутнуудын эрдэм шинжилгээний хамтарсан хурал амжилттай зохион байгуулагдав. Эрдэм шинжилгээний хуралд дээрх сургуулиудын шилдэг 11 оюутан илтгэлээ хэлэлцүүллээ.
Мөн оюутнуудын дугуй ширээний ярилцлага болж, өөрсдийн сургуулиуд дээр хийгддэг оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын талаар ярилцаж, оютнуудын эрдэм судлалын ажлыг цаашд улам өргөжүүлэх,чанаржуулахын тулд шийдвэрлэх асуудлуудын талаар санал, бодолоо солилцов.






МУИС-ийн Завхан сургуулийн “Эрдмийн сар-2” аяны хөтөлбөрийн үйл ажиллагаанд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Хөтөлбөр хариуцсан дэд захирал доктор Д.Сувдаа “Зочин профессор”-оор уригдаж, багш нарт “МУИС-ийн стратеги зорилт ба эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиг хандлага” сэдвээр лекц уншиж, судалгааны ажлын арга зүйн асуудлуудаар зөвөлгөө өгөв.


2016-2017 оны хичээлийн жилд Япон улсын Шига Их Сургуульд оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.
Шаардлага :
Бүрдүүлэх материалууд :
Тэтгэлэг : Сургалтын төлбөрөөс чөлөөлнө.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 5 дугаар сарын 9-ний даваа гариг 12.00 цаг.
Хаана: МУИС-ийн 1-р байр 219 тоот өрөө Оюутны алба
Бүрдүүлсэн материалуудаа pdf файл болгоод дараах хаягаар илгээнэ. studentaffairs@num.edu.mn
Захиргааны зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэр
Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Ч.Нарантуяа, Г.Баярмагнай, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, СНА-ны дарга Ч.Ундрам, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Н.Баатарбилэг, Ц.Болормаа, Ж.Эрдэнэбулган, С.Баттулга нар оролцлоо. ХШУИС-ийн багш С.Отгонцэцэг байлцав.
Хурал хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот хурлын өрөөнд өглөө 09:40 цагт эхэлж, 13:25 цагт дуусав.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
ШИЙДВЭРЛЭСЭН:
ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэлд:
ЭЗХБА эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяад:
Сургалтын асуудал эрхэлсэн дэд захирал Г.Баярмагнайд:
ОХХАА эрхэлсэн дэд захирал О.Мөнхбатад:
Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрамд:
ТДС-ийн захирал Б.Отгонтөгсөд:
МТА-ны дарга А.Баатарбилэгт:
Бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад:
ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэгт онлайн хичээл нэмэх, хэлний болон ерөнхий суурийн хичээлүүдийг түлхүү оруулж өгөх, энэ чиглэлээр ажиллаж байгаа, сонирхож байгаа сургууль болон хүмүүсийг нэгтгэсэн багийг бүрдүүлж, МУИС-ийн хэмжээний төсөл болгон ахалж ажиллахыг даалгах
Бизнесийн сургуулийн захирал Ц.Болормаад Завхан, Орхон сургууль дээр онлайн сургалтын танхим байгуулахыг ажлаа шуурхайлахыг даалгах
ЗАХИРГАА, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЛБА




Тайвань улсын Юнлины Шинжлэх ухаан, Технологийн улсын их сургууль /Юнтек/ нь 1991 онд байгуулагдсан, улсынхаа бусад ижил төрлийн сургуулиудад үлгэр дууриал болсон сургууль юм. Тус сургууль Инженерчлэл, Менежмент, Дизайн, Хүмүүнлэг ба Шинжлэх ухааны коллеж гэсэн 4 коллежтэй. Эдгээр 4 коллеж нь бакалаврын 20, магистрын 26, докторын 20-н хөтөлбөртэй бөгөөд уг хөтөлбөрүүдэд 10000 гаруй оюутан суралцаж буй бөгөөд тэдгээрийн 65 хувь нь бакалавр, үлдсэн 35 хувь нь магистр, докторын оюутнууд байдаг.
Тус сургуулийн багш нарын 87 хувь нь докторын зэрэгтэй, 95 хувь нь дэд профессор болон түүнээс дээш зэрэг цолтой юм. Мөн багш нарын 62 хувь нь аж үйлдвэрлэлийн салбарт туршлагатай, доктор цолтой багш нарын 50 хувь нь АНУ, Европд, болон бусад дэлхийд алдартай сургуулиудад зэрэг хамгаалсан байна.
МУИС болон тус сургуулийн хооронд 2011 онд Оюутан солилцоо ба хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хамтын ажиллагааг идэвхжүүлж хоёр сургуулийн эрдэмтэн багш нарын хооронд хамтын ажиллагаа, судалгааг идэвхижүүлэх үүднээс Юнтек сургуулиас дараах санал ирүүлээд байна. Үүнд:
Бакалавр болон магистр, докторын оюутнуудын сэдвийн ажлыг хоёр сургуулийн багш нар хамтран удирдах санаачлага гаргаж уг ажилд оролцох хүсэлтэй тус сургуулийн багш нарын нэрсийг ирүүлсэн байна /хавсралтаас үзнэ үү/. Transnational_student_senior_projects_cooperation(2)
Манай сургуулийн эрдэмтэн багш нараас энэхүү төсөлд оролцож Юнтек сургуулийн бакалавр, магистр, докторын оюутны сэдвийн ажлыг удирдах, эс бөгөөс өөрсдийн удирдаж буй оюутнууддаа Юнтек сургуулийн хамтран удирдагч олж хавсралтад орсон нэр бүхий тус сургуулийн багш нартай өөрийн салбарт хамтран ажиллах хүсэл сонирхолтой эрдэмтэн багш нар байвал МУИС-ийн ГХХАХ-тэй холбогдож хавсралтад байгаа хүснэгтийн цэнхэр өнгөөр заасан хэсэгт тохирох мэдээллээ бичиж int_rel@num.edu.mn эсвэл asfh@yuntech.edu.tw хаяг руу явуулна уу. Мөн манай сургуулийн зэрэг горилж буй оюутнууд ч уг төсөлд оролцож, хүсэлтээ илгээж болно.
МУИС-ийн Завхан сургуулийн багш, ажилтан, ажилчдын дунд “УРЛАГИЙН II НААДАМ”-ыг 2016 оны 04-р сарын 05-ны 1500 цагт Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн урлагийн зааланд амжилттай зохион байгууллаа.
“УРЛАГИЙН II НААДАМ”-ын үйл ажиллагааг тус сургуулийн захирал, доктор, дэд профессор, хатагтай М.Эрдэнэчимэг нээж үг хэллээ.
Наадмын шүүгчээр МУСТА, хөгжимчин Э.Золсайхан, бүжгийн багш М.Отгонтөгс, тус сургуулийн захирал М.Эрдэнэчимэг нар ажиллав. Тус наадам нь нийтдээ 7 төрлөөр зохион байгуулагдсан.
“УРЛАГИЙН II НААДАМ”-д тус сургуулийн багш, ажилтан, ажилчдын нийт 4 багийн 65 гишүүн оролцсон. Үүнээс







Нийт оролцсон хамт олондоо ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан мөнхөд ивээх болтугай.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС