All posts by Delger Bayantur

Завхан сургуулийн урлагийн II их наадам

DSC00388

Завхан сургуулийн урлагийн II их наадам 2016 оны 04 сарын 05 -ны өдөр Хүүхэд хөгжлийн төвийн урлагийн зааланд 15.00 цагт зохион байгуулагдах гэж байна. Нийт багш, ажилтан, ажилчид, оюутан залуучууд та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Зохион байгуулах комисс

Анхдугаар наадмын фото агшин

pizap.com14598191042411 pizap.com14598193708541 pizap.com14598195401551 pizap.com14598196852831 pizap.com14598198717941

Спортын нөхөрсөг тэмцээн

 “Спортын нөхөрсөг тэмцээн”- ийг Завхан аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа   Банк санхүүгийн байгууллагуудын дунд амжилттай зохион байгууллаа

Энэ удаагийн тэмцээн нь сагсан бөмбөг эр, эм  гар бөмбөг холимог, шидэлт эр, эм гэсэн төрлөөр зохион байгуулагдсан. Өмнөх жилийн Спортын нөхөрсөг тэмцээнд Төрийн банк, ХААН банк, ХАС банк, Халамжийн хэлтэс, Капитал банк, Татварын хэлтэс, МУИС-ийн Завхан сургууль гэсэн байгууллагууд оролцож байсан бол энэ жилийн хувьд  ХААН банк, ХАС банк, Завхан сургууль, Татварын хэлтэс байгууллагын баг тамирчид оролцсон.

dun

temts2 temts3 temts4 temts5 temts6 temts7 temts8 эутэы

Санхүү банкны тэнхимийн мэргэжил сурталчилах аян

 МУИС-ийн Завхан сургуулийн нийт багш, ажилчдын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгууллаа

МУИС-ийн Завхан сургуулийн нийт багш, ажилчдын дунд зохиогдсон “Гар бөмбөг”-ийн тэмцээн нь 2016.03.23-ны өдөр болсон. Уг тэмцээний гол зорилго нь багш, ажилчдын чийрэгжүүлэлтийн цагийг үр бүтээлтэй, өрсөлдөөнтэй өнгөрүүлэх зорилготой бөгөөд нийт 4 баг оролцож, тойргоор тоглосон.

sbt7

Тэмцээний шагналт байранд:

1-р байр – Баярмагнай ахлагчтай баг

2-р байр – Бор ахлагчтай баг

3-р байр – Энхбаяр ахлагчтай баг тус тус эзэлсэн амжилттай оролцсон.

“Төрийн банк”- ны Завхан салбарын ажилтан “Манлайлах ур чадвар” сэдвээр оюутнуудад лекц уншив.

“Төрийн банк”- ны ажилтан Нямдэмбэрэл 2016.03.23-ны өдөр Санхүү-Банкны тэнхимийн мэргэжлийн 1-4 курсын нийт 83 оюутанд “Манлайлах ур чадвар” сэдвээр лекц уншсан.

Энэхүү лекцийн хүрээнд:

  • Хувь хүний өөрчлөлт, шинэ амьдралын зөв дадал хэвшилийн талаар
  • Хувь хүний биеэ хэрхэн зөв авч явах, бусдад өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх талаар
  • Цаг ашиглалтын талаар
  • Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар
  • Хэлний мэдлэг олж авах талаар
  • Манлайлах ур чадвар гэж юу болох манлайлагч болохын тулд ямар өөрлөлтийг хийх талаар сонирхолтой лекцийг уншсан.

sbt8

Капитал банкны ажилтан Сэнгээ “Капитал банк”-ны танилцуулга лекцийг уншсан.

“Капитал банк”- ны ажилтан Сэнгээ 2016.03.24-ны өдөр Санхүү-Банкны тэнхимийн мэргэжлийн 1-4 курсын нийт 49 оюутанд “Капитал банк”-ны танилцуулга лекц уншсан.

Энэхүү лекцийн хүрээнд:

  • Капитал банкны түүх, зорилго, зорилт
  • Капитал банкны салбар нэгж, бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Хадгаламж, зээлийн талаар
  • Гадаад төлбөр тооцоо
  • Баталгаа, батлан даалт
  • Аккредитивын үе шатууд
  • Картын бие даасан систем, төлбөр тооцоо
  • Бусад бүтээгдэхүүн үйлчилгээ болон гишүүнчлэлийн талаар лекцийг уншиж, оюутнуудын дунд асуулт асууж, 2 оюутанд гарын бэлэг өгсөн.

sbt10sbt11

ХАС банктай хамтарсан “Танилцах аялал” зохион байгуулсан  

МУИС-ийн завхан сургуулийн Санхүү банкны тэнхимийн  Мэргэжил сурталчилах 7 хоногийн  аяны үйл ажиллагаатай холбогдуулан банкны мэргэжлийн практик үй ажиллагаатай танилцах, мэргэжлийн бахархал, ажиллах боловсон хүчний хүмүүстэй танилцах, банкууд өөрийн боловсон хүчний бааз болсон  мэргэжлийн ангийн  оюутнуудад өөрийн  үйл ажиллагаа танилцуулах, мэргэжлийн бахархал итгэл үнэмшлийг төрүүлэх зорилгоор Банкны 3-р курсын оюутнууд ХАС банктай хамтран танилцах аялалыг зохион байгуулсан.

Энэхүү ажлын хүрээнд ХАС банкны захирал Гүррагчаатай уулзалт ярилцлага хийж, Хас банкны бүтэц зохион байгуулалттай танилцаж, үйл ажиллагааг биечлэн үзэж танилцсан.

sbt12   sbt15 sbt16

Санхүү банкны тэнхимийн мэргэжил сурталчилах аян

“ХААН банк”- ны Завхан салбарын ажилтан “Манлайлагчийн ур чадвар” сэдвээр оюутнуудтай санал бодол солилцох ярилцлагыг зохион байгуулсан

“ХААН банк”- ны ажилтан Нарантуяа 2016.03.21-ны өдөр Санхүү-Банкны тэнхимийн мэргэжлийн 1-4 курсын нийт 67 оюутнуудтай санал бодол солилцох уулзалт ярилцлага зохион байгуулсан.

Энэхүү ярилцлагын хүрээнд:

  • Хувь хүний манлайлал
  • Өөрийгөө илэрхийлэх чадвар
  • Цаг хувиарлалт
  • Өөрийгөө хөгжүүлэх, бусдад таниулах ур чадвар
  • Хэлний ур чадвар
  • Ажил хэрэгч хувцаслалт
  • Цаг хугацааны үнэ цэнийн 16 арга гэх мэт олон зүйлийн талаар зөвөлгөө өгч оюутнуудтай харилцан ярилцсан.

sbt1 sbt2

I, II  курсын оюутнуудын дунд “Чанга шивнээ” хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулсан

Тэмцээний гол зорилго нь оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдлаа. Тэмцээнд  I, II  курсын нийт 68 оюутан багаа дэмжихээр ирсэн ба нийт 8 баг оролцсон. Уг тэмцээн нь Монгол үг, Монголжсон гадаад үг, Холбоо үг гэсэн 3 үетэйгээр явагдсан.

1-р байр – ТА2-1 ангийн Амирдаа, Пүрэв-Очир

2-р байр – FE2-1 ангийн Нарантуяа, Булган тус тус эзэлсэн

sbt3sbt4

“ХАС банк”- ны Завхан салбарын захирал “Багийн ажиллагаа” сэдвээр оюутнуудад лекц уншив.

 “ХАС банк”- ны захирал Гүррагчаа 2016.03.22-ны өдөр Санхүү-Банкны тэнхимийн мэргэжлийн 1-4 курсын нийт 89 оюутанд “Багийн ажиллагаа” сэдвээр лекц уншсан.

Энэхүү лекцийн хүрээнд:

  • Баг гэж юу вэ?
  • Багийн бүтэц
  • Багийн ажиллагаа гэж юу вэ?
  • Багийн ахлагч, гишүүд
  • Багийн жинхэнэ гишүүн гэж хэн бэ?
  • Багийн гишүүний багт гүйцэтгэх үүрэг
  • Багийн зорилго, хүрэх үр дүнгийн талаар оюутнуудад маш их хэрэгцээт мэдлэг болохуйц лекцийг уншиж, оюутнууд сонирхосон зүйлийнхээ талаар асууж хариулт авсан нь өндөр ач холбогдол бүхий лекц болж өнгөрсөн.

  sbt5

 

БСШУ: ЭЕШ-ын босго оноог тогтоожээ.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр ЭЕШ-ын босго оноог тогтоох тушаал гаргажээ.  Тодруулбал, өмчийн хэлбэр харгалзахгүй их дээд сургууль, коллежид 2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго оноог 400 байхаар тогтоосон байна. 400 ба түүнээс дээш хэд байхыг их дээд сургуулиуд өөрсдөө тогтоох юм байна.  Сургуулиудад босго оноогоо 400 буюу түүнээс дээш байхаар тогтоож нээлттэй, ил тод мэдээлэхийг их, дээд сургууль, коллежийн захирлуудад үүрэг болгосон байна.

http://www.zaluu.com/stat/file/p/l/163/145905831956f7768f82ee7.jpg

МУИС-ийн ЗАВХАН Сургуулийн нэрэмжит “Англи хэл, Математик, Нийгмийн тухай мэдлэг X олимпиад” амжилттай болж өнгөрлөө

МУИС-ийн Завхан Сургуулийн нэрэмжит   “Англи хэл”, “Математик”, “Нийгмийн тухай мэдлэг” X нээлттэй  олимпиад” нь 2016 оны 3-р сарын 23-ний өдөр  Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 11-12-р ангийн сурагчдын дунд 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулж өнгөрлөө.

Тус олимпиадад Улиастай сумын Дэвшил сургууль, Жавлант Цогцолбор сургууль, 12 жилийн 3-р сургууль, 12 жилийн 4-р сургууль, Чандмань-Эрдэнэ Цогцолбор сургуулиуд  болон Тосонцэнгэл,  Тэс, Нөмрөг, Их-Уул, Сонгино, Тэлмэн, Баян-тэс, Тэс, Цэцэн-Уул, Баянхайрхан, Сантмаргац, Нөмрөг  гэсэн  сумуудаас 240 гаруй сурагчид ирж оролцлоо.

DSC01975

Англи хэл

11-р анги

1-р байр Дэвшил сургуулийн сурагч  Э.Дэлгэрзаяа,  Удирдсан багш Мягмарсүрэн

2-р байр Дэвшил сургуулийн сурагч  Б.Галбадрах,  Удирдсан багш Мягмарсүрэн

3-р байр Дэвшил сургуулийн сурагч  Б.Мөнгөнчимэг,  Удирдсан багш Мягмарсүрэн

12-р анги

1-р байр  Чандмань-Эрдэнэ Үндэсний лаборатори сургуулийн сурагч  Д.Түвшинтөгс, Удирдсан багш Дэлгэржаргал

2-р байр    Чандмань-Эрдэнэ Үндэсний лаборатори сургуулийн сурагч  Э.Эрдэнэчимэг, Удирдсан багш Дэлгэржаргал

3-р байр     Дэвшил сургуулийн сурагч  Б.Бүрнээбаатар,  Удирдсан багш Мягмарсүрэн

  Математик             

11-р анги

1-р байр Чандмань-Эрдэнэ Үндэсний лаборатори сургуулийн сурагч  Ч.Энхманлай,  Удирдсан багш Сарангэрэл

2-р байр Тэс сумын сургуулийн сурагч  Б.Буяндэлгэр,  Удирдсан багш Лхампүрэв

3-р байр Жавхлант Цогцолбор сургуулийн сурагч Ди.Нямбаяр,  Удирдсан багш  Алиманцэцэг

12-р анги

1-р байр Чандмань-Эрдэнэ Үндэсний лаборатори сургуулийн сурагч  Наранжаргал,  Удирдсан багш Б.Нямдаваа

2-р байр Жавхлант Цогцолбор сургуулийн сурагч У.Гамбауугарав,  Удирдсан багш  Нарантунгалаг

3-р байр Жавхлант Цогцолбор сургуулийн сурагч Х.Лүндэгцэрэн,  Удирдсан багш  Нарантунгалаг

Нийгмийн тухай мэдлэг 

11-р анги

1-р байр Чандмань-Эрдэнэ Үндэсний лаборатори сургуулийн сурагч  Анхцэцэг,  Удирдсан багш Гаадмаа

2-р байр Жавхлант Цогцолбор сургуулийн сурагч  П.Үүрийнцолмон,  Удирдсан багш Лхампүрэв

3-р байр Их-Уул сумын сургуулийн сурагч Б.Баянжавзан,  Удирдсан багш Баярмаа

12-р анги

1-р байр Дэвшил сургуулийн сурагч  Б.Заяа,  Удирдсан багш Гантулга

2-р байр Дэвшил сургуулийн сурагч  А.Пүрэвжал,  Удирдсан багш Гантулга

3-р байр Тэс сумын сургуулийн сурагч М.Уранбилэг,  Удирдсан багш  Лхамсүрэн

Англи хэл, Математик, Нийгмийн тухай мэдлэг  олимпиадын  тест, хариу

Татах (DOCX, Unknown)

Татах (DOCX, Unknown)

Татах (DOCX, Unknown)

Татах (DOCX, Unknown)

Татах (DOCX, Unknown)

ЕБС-ийн нийгмийн ухааны багш нарт зориулсан “MICRO ECONOMICS” сэдэвт сургалт

МУИС-ийн Завхан сургуулиас, аймгийн боловсрол соёлын газартай хамтран ЕБС-ийн нийгмийн ухааны багш нарт зориулсан “MICRO ECONOMICS” сэдэвт сургалтыг 2016.03.22-23-ны  өдөрүүдэд боловсрол соёлын газарт зохион байгууллаа. Нийт 40 цагийн сургалтанд Завхан аймгийн төвийн ЕБС сургуулиуд болон  Завхан аймаг дахь СУИС-ийн харъяа хөгжим бүжгийн коллеж болон бүх сумдуудын  ЕБС-ийн сургуулийн нийгмийн ухааны багш нар болох 43 багш оролцсон бөгөөд сургалт амжилттай хэрэгжиж багш нар Сертификатаа гардан авлаа.

 DSC01915DSC01820 DSC01941DSC01946

Энэ сургалтыг хамтран зохион байгуулсан Завхан аймгийн боловсрол соёлын газрын  дарга, мэргэжилтэн, оролцсон нийт багш нартаа ажлын амжилт хүсье.

2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл

Untitled

“Монгол Улсын Их Сургуульд 2016 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журам” 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар шинэчлэгдсэн батлагдсан билээ. Журмыг эндээс үзнэ үү.

Элсэлтийг орон даяар, цахим хэлбэрээр явуулах бөгөөд бүртгэлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг  http://burtgel.num.edu.mn болон www.num.edu.mn цахим хуудаснаас авна уу.

МУИС 2016-2017 хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл 2016 оны 04 дүгээр сарын 25-наас эхлэн http://burtgel.num.edu.mn хаягаар явна. Та Боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлнэ үү.

Татах (PDF, Unknown)

МУИС, Сургалтын нэгдсэн алба