Хууль эрх зүйн сургалт зохион байгуулагдлаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд Хууль эрх зүйн сургалт зохион байгуулагдлаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд 1-4-р түвшний оюутнуудад Аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Ц.Эрдэнэтуяа, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Одонтуяа, аймгийн ерөнхий прокурорын туслах Б.Чулуунхүү нар 2017 оны 10-р сарын 20-ны өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудаар сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 100 гаруй оюутан хамрагдлаа.

aa

a

Тус сургалтын дараа оюутнуудын дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулагдсан. Тэмцээнд

1-р байр: АС4-1 ангийн оюутан н.Лхагвадаш

2-р байр: АС2 ангийн оюутан н.Одбаатар

3-р байр: АС2 ангийн оюутан н.Ачитбаатар нар тус тус эхний байруудыг эзэлсэн.

aaa

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл