МУИС-ийн Завхан сургуульд “Зайн сургалтын төв”-ийн зөвлөх баг ажиллав.

Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Зайн сургалтын төв”-ийн зөвлөх багийн А.Эрдэнэбаатар /Компьютерийн ухааны салбарын эрхлэгч доктор профессор/, Ч.Лодойравсал /МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль, дэд профессор/ нар 2018.02.27-2018.03.2-ны хооронд  МУИС-ийн Завхан сургууль дээр ажиллалаа. Зөвлөх багийнхан ажиллах хугацаандаа МУИС-ийн Завхан сургуулийн зайн сургалтын баг, сургуулийн орчин, салбар нэгжүүдийн эрхлэгч, мэргэжилтнүүд болон нийт багш, оюутнууд, Политехникийн  коллежийн лаборатори, компьютер мэдээллийн технологийн багш нартай уулзаж санал бодлоо солилцож цаашдын хамтын ажиллагаа болон зайн сургалтын чиглэлээр түлхүү анхаарч ажиллахаар боллоо.