ЕРӨНХИЙ СУУРЬ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

017-2018 оны хичээлийн жилийн хаврын улирлын мэргэжил/хөтөлбөр сонголтын 2 дахь тандалт 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цагаас 19-ний өдрийн 24.00  цаг хүртэл “СИСИ” бүртгэл мэдээллийн системээр явагдах тул “Ерөнхий суурь” хөтөлбөрт суралцаж байгаа /ХЗС-аас бусад/ оюутнууд  цаашид суралцах мэргэжил/хөтөлбөрийн саналаа  өгнө үү.

  • Тандалтын дүнд үндэслэн тухайн хөтөлбөрөөр суралцах оюутны хяналтын тоог тогтоодог тул ОЮУТАН-ТА бүхэн суралцаж буй бүрэлдэхүүн сургуулийнхаа хөтөлбөрт саналаа ЗААВАЛ өгч, идэвхтэй оролцохыг хүсье.
  • ШУС-ийн оюутнуудын хувьд эхний тандалтыг байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан тус бүрээр явуулсан бөгөөд энэ удаагийн хоёр дахь тандалтанд эдгээр салбарт элсэгчид бүрэлдэхүүн сургуулийнхаа нийт хөтөлбөрт тандалт өгч болно.
  • 2017-2018 оны хичээлийн жилийн “Мэргэжлийн хөтөлбөр сонгох журам”-ыг МУИС-ийн цахим хуудсанд байршуулсан  болно.

Татах (PDF, 4.42MB)