БАТЛАВ:
МУИС-ийн Завхан сургуулийн захирал П.Оюунбилэг /Доктор, профессор/
Нягтлан бодох бүртгэлийн ном, сурах бичигийг
оюутанд нэгдсэн байдлаар танилцуулах үзэсгэлэнгийн ажлын хөтөлбөр
Үндэслэл:
Үндэслэлийг 2 чиглэлээр авч үзэв. Үүнд:
- 2018-2019 оны хичээлийн жилийн 1-р улирлын cүүлч болж, шалгалтын хоногууд ойртож байгаатай холбогдуулан оюутнууд хичээлээ давтах, шалгалтанд бэлтгэх хэргэцээ шаардлагад,
- НББ4-р түвшиний оюутнуудын хувьд дараагийн улиралд мэргэшүүлэх хичээл судлах, үйлдвэрлэлийн дадлага хийж тайлан бичихэд хэрхэн суралцаж, бэлтгэгдсэн байдал зэрэгт үндэслэв.
Зорилго:
Уг ажлын зорилго нь оюутнуудыг амжилттай суралцахад нь ач холбогдол өгөх. Үүнд:
- Нягтлан бодох бүртгэл мэргэжлийн танин мэдэх хэрэгцээг нэмэгдүүлэх,
- Мэргэжлийн хичээл хоорондын уялдааг ном сурах бичгээр дамжуулан таниулах,
- НББ-ийн 4-р түвшиний оюутнуудаас 1,2,3 түвшиний оюутнууд туршлага судлахад тус тус оршино.
Хамрах хүрээ:
МУИС-ийн Завхан сургуулийн бакалаврын бүх түвшиний оюутнууд, тэнхим, алба нэгжүүд
Ажлын төлөвлөгөө:
№ | Хийгдэх ажил | Хариуцах эзэн |
1 | Хичээлийн танилцулга хийх /5 минут/ | Д.Эрдэнэсоёл |
2 | Хичээл бүрээр бэлтгэсэн сурах бичиг, гарын авлага, мэргэжлийн сонин, сэтгүүлийн үзэсгэлэнтэй танилцуулах | НББ4-р түвшиний оюутнууд |
3 | НББ4 оюутнуудын танхимын дадлага,санхүүгийн тайлангийн шижилгээ болон бусад хичээлээр хийсэн бүтээлтэй танилцуулж 1,2,3-р түвшиний оюутнуудад зөвлөгөө өгөх | НББ4-р түвшиний оюутнууд |
Хэзээ, хаана болох: 2018.12.03-ны Даваа гарагт 14.30 цагаас номын санд болно.
Зохион байгуулагч: Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
НББ 4-р түвшиний оюутнууд