МУИС Элсэлтийн сурталчилгаа хийлээ

МУИС-ийн Элсэлт, төгсөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Дуламжав, Б.Бат-Ундрал мөн Завхан сургуулийн Санхүү эдийн засгийн тэнхимийн багш С.Ням-Очир, Д.Бямбадорж нар 2019.04.22-04.26 хооронд Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт МУИС-ийн Элсэлтийн сурталчилгаа хийлээ.
Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль, Жавхлант цогцолбор сургууль, Бүрэн дунд IV сургууль, Бүрэн дунд III сургууль, Дэвшил сургуулиудаас нийт 100 орчим суралцагчид хамрагдлаа.