2019-2020 оны хичээлийн жилийн эрдмийн сарын хүрээнд нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс хийх ажлын хуваарийн дагуу 11 сарын 05-ны өдрийн 17 цагаас 204 тоот танхимд лекц уншиж,зөвлөгөө өглөө. Сургалт нь Оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн төрөл, тэдгээр бүтээлд сэдвийг хэрэхэн сонгох, оюутан эрдэм шнжилгээний илтгэлд оролцсоны ач холбогдол зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулагдлаа.
Уг үйл ажиллагаанд нийт 65 судлаач оюутан оролцсоноос гадна Сургалт оюутны албаны дарга Д.Алтанхуяг, Эрдэм шинжилгээ инновацийн албаны дарга Мөнбүрэн нар оюутнуудтай ярилцаж, зөвлөв.