ММНБИ-ийн Завхан салбар нь МУИС-ийн Завхан сургууль, Санхүү Төрийн Сангийн Хэлтэстэй хамтран МУИС-ийн Завхан сургуулийн Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулсан ” Нягтлан бодох бүртгэлийн олимпиад”-ын, нийт оюутнуудын дунд зохион байгуулсан Оюутны Эрдэм шинжилгээний бага хурал, Улиастай сумын ЕБС-ийн 10-12 ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан ЭССЭ бичлэгийн дүн тус тус гарч шагналыг гардуулав.
МУИС-ийн Завхан сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалаврын зэргээр суралцдаг өдрийн ангийн оюутнуудын дунд Санхүүгийн болон Зардлын бүртгэл, Удирдлагын бүртгэл, Мэргэжлийн англи хэл зэрэг хичээлүүдийг хамарсан агуулгатайгаар зохион байгуулсан. Уг олимпиадад нийт 32 оюутан оролцсоноос дараах оюутнууд шалгарлаа.
I байр: АС3 түвшиний оюутан Л.Дондовсамба
II байр: АС3 түвшиний оюутан Д.Батгэрэл
III байр: АС3 түвшиний оюутан Д.Цэнд-Аюуш
IV байр: АС3 түвшиний оюутан Т.Даваахүү
V байр: АС4 түвшиний оюутан Г.Цэвээндулам
“Бүртгэл, санхүү эдийн засгийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжлгээний V бага хурал:
Уг эрдэм шинжилгээний бага хурал нь оюутнуудыг эрдэм шинжилгээ судалгааны ажилд татан оролцуулах, судалгааны ажлыг дэмжин урамшуулах зорилгоор МУИС-ийн Завхан сургуулийн оюутнуудын хүрээнд золхион байгуулсан бөгөөд 10 оюутан илтгэл хэлэлцүүлсэнээс дараах оюутнууд шалгарлаа.
I байр: АС3 түвшиний оюутан Л.Дондовсамбын “Ажлын капиталын удирдлага ба компаний ашигт ажиллагаа” сэдэвт илтгэл
II байр: АС4 түвшиний оюутан Ч.Одбаатар “Ашигт ажиллагааны шинжилгээ” сэдэвт илтгэл
III байр: АС4 түвшиний оюутан Г.Цэвээндулам “Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүний өртгийн удирдлага” сэдэвт илтгэл тус тус байр эзэллээ.
“Би ирээдүйн эдийн засагч …..” сэдэвт ЭССЭ бичлэгийн уралдаан:
ЭССЭ бичлэгийн уралдаан нь сурагчдын эдийн засаг, санхүүтэй холбоотой сэдвүүдийг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэх, энэ талаарх мэдлэгээ сайжруулах хөшүүргийг бий болгох зорилготойгоор ерөнхий боловсролын сургуулийн 8-12 ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан бөгөөд 13 ЭССЭ ирснээс дараах суралцагчид шалгарлаа.
I байр:IV сургуулийн 12А ангийн сурагч Б.Отгонцэцэг
II байр: I сургуулийн 10В ангийн сурагч Г.Энхжин
III байр: IV сургуулийн 11А ангийн сурагч Б.Пүрэвсүрэн