Тэнхим сурталчилах аян

Ерөнхий эрдмийн тэнхим нь 2016 оны 02-р сарын 29-нөөс 03-р сарын 04-ныг өдрүүдэд 2015-2016 оны хичээлийн жилийн тэнхим сурталчилах аяны ажлаа амжилттай зохион байгууллаа.

Аяны зорилго нь:
МУИС-ийн Завхан сургуулийн Ерөнхий Эрдмийн тэнхимээс ордог хичээлүүдийн эргэх холбоог бататгах, оюутны мэдлэгийн цар хүрээг тэлэх, чөлөөт цагийг бүтээлчээр өнгөрүүлэх, оюутан багш нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх

Аяны хүрээнд зохион байгуулагдсан ажил:

1. “Орос орон- Орос хэл”   (Орос хэлний клубын оюутнуудын дунд)
2. “Пирамид” Англи хэлний уралдаант тэмцээн   (1-2-р түвшиний оюутнуудын дунд)
3. “Буухиа” холимог нөхөрсөг тэмцээн (МУИС- ийн Завхан сургуулийн багш, ажилчдын дунд)
4.“ Центавр” танин мэдэхүйн тэмцээн  (Нийт оюутнуудын дунд)

Нийт 4 ажил зохион явуулсан ба “Пирамид” англи хэлний мэдлэгийг шалгасан уралдаант тэмцээн 1-р курсын оюутнууд, багш, ажилчдын дунд явуулсан хөгжөөнт Буухаи тэмцээн нь маш өрсөлдөөнтэй болж өндөрлөө. Тус үйл ажиллагаанд 1-3-р курсын 200 гаруй оюутнууд анги хамт олноороо амжилттай оролцлоо.

12443270_842382449223675_2049758419_n 12874130_842382492557004_2054631271_o tsentavr tsentavr1