“ХААН банк”- ны Завхан салбарын ажилтан “Манлайлагчийн ур чадвар” сэдвээр оюутнуудтай санал бодол солилцох ярилцлагыг зохион байгуулсан
“ХААН банк”- ны ажилтан Нарантуяа 2016.03.21-ны өдөр Санхүү-Банкны тэнхимийн мэргэжлийн 1-4 курсын нийт 67 оюутнуудтай санал бодол солилцох уулзалт ярилцлага зохион байгуулсан.
Энэхүү ярилцлагын хүрээнд:
- Хувь хүний манлайлал
- Өөрийгөө илэрхийлэх чадвар
- Цаг хувиарлалт
- Өөрийгөө хөгжүүлэх, бусдад таниулах ур чадвар
- Хэлний ур чадвар
- Ажил хэрэгч хувцаслалт
- Цаг хугацааны үнэ цэнийн 16 арга гэх мэт олон зүйлийн талаар зөвөлгөө өгч оюутнуудтай харилцан ярилцсан.
I, II курсын оюутнуудын дунд “Чанга шивнээ” хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулсан
Тэмцээний гол зорилго нь оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдлаа. Тэмцээнд I, II курсын нийт 68 оюутан багаа дэмжихээр ирсэн ба нийт 8 баг оролцсон. Уг тэмцээн нь Монгол үг, Монголжсон гадаад үг, Холбоо үг гэсэн 3 үетэйгээр явагдсан.
1-р байр – ТА2-1 ангийн Амирдаа, Пүрэв-Очир
2-р байр – FE2-1 ангийн Нарантуяа, Булган тус тус эзэлсэн
“ХАС банк”- ны Завхан салбарын захирал “Багийн ажиллагаа” сэдвээр оюутнуудад лекц уншив.
“ХАС банк”- ны захирал Гүррагчаа 2016.03.22-ны өдөр Санхүү-Банкны тэнхимийн мэргэжлийн 1-4 курсын нийт 89 оюутанд “Багийн ажиллагаа” сэдвээр лекц уншсан.
Энэхүү лекцийн хүрээнд:
- Баг гэж юу вэ?
- Багийн бүтэц
- Багийн ажиллагаа гэж юу вэ?
- Багийн ахлагч, гишүүд
- Багийн жинхэнэ гишүүн гэж хэн бэ?
- Багийн гишүүний багт гүйцэтгэх үүрэг
- Багийн зорилго, хүрэх үр дүнгийн талаар оюутнуудад маш их хэрэгцээт мэдлэг болохуйц лекцийг уншиж, оюутнууд сонирхосон зүйлийнхээ талаар асууж хариулт авсан нь өндөр ач холбогдол бүхий лекц болж өнгөрсөн.