Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Захиргааны зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэр   

Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Ч.Нарантуяа, Г.Баярмагнай, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, СНА-ны дарга Ч.Ундрам, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Н.Баатарбилэг, Ц.Болормаа, Ж.Эрдэнэбулган, С.Баттулга нар оролцлоо. ХШУИС-ийн багш С.Отгонцэцэг байлцав.

Хурал хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот хурлын өрөөнд өглөө 09:40 цагт эхэлж, 13:25 цагт дуусав.

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. Шинжлэх ухааны сургуулиас хэлэлцүүлж шийдвэрлүүлэх асуудал /Б.Баяртогтох/
  2. МУИС, Орчлон сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний төсөл /Ч.Ундрам/
  3. 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлтийн талаарх товч мэдээлэл /Ч.Ундрам/
  4. Flipped classroom model implementation /ХШУИС-ийн багш С.Отгонцэцэг/

ШИЙДВЭРЛЭСЭН:

  1. ШУС-иас шийдвэрлүүлэхээр оруулж ирсэн асуудалтай холбоотойгоор дэд захирал, алба, хэлтсийн дарга нарт дараах ажлуудыг хариуцан зохион байгуулахыг үүрэг болгов.

ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэлд:

  • ШУС-ийн 3 сургалтын инженерийн цалингийн зэрэглэл бууруулсан шалтгааныг тодруулах
  • Профессорын багийн үйл ажиллагааны журмыг хүчингүй болгосон тушаал гаргах
  • Багшийн зэрэглэл тогтоох ажлыг хичээлийн жилийн төгсгөлд хийж байх
  • Багшлах эрхтэй холбоотой асуудлаар БСШУЯаманд хандах
  • Ховор мэргэжил гэж ямар мэргэжлийг хэлэх вэ гэдэг дээр бүрэлдэхүүн сургуулийн захирлуудаас санал авах
  • МУИС-ийг түшиглэн байгуулагдсан Хамгаалуулах зөвлөлийн ажилтай холбоотой асуудлыг нэгтгээд, энэ зөвлөлийг байгуулсан байгууллага руу албан бичиг явуулах

ЭЗХБА эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяад:

  • Ажлаас чөлөөлөгдөж байгаа багш, ажилтны тойрох хуудсанд өмч хөрөнгө, номын сантай холбоотой хэсэг оруулах

Сургалтын асуудал эрхэлсэн дэд захирал Г.Баярмагнайд:

  • Хөтөлбөртэй холбоотой ажлын явцыг ойрын үед захирал танилцуулж, ШУС, ХШУИС дээр байгаа маргаантай байгаа хөтөлбөрүүдийн байршлыг эцэслэн тогтоож, 5 дугаар сард Захиргааны зөвлөлд танилцуулах

ОХХАА эрхэлсэн дэд захирал О.Мөнхбатад:

  • Тэтгэлэг шалгаруулах явц, процедурын талаар Оюутны албаны тайланг хэлэлцүүлэх
  • Оюутны дадлага хийх сургууль, байгууллагатай бүрэлдэхүүн сургууль гэрээ хийх талаар Оюутны албанаас сургалт явуулах
  • Оюутны үйлчилгээг иж бүрнээр нь хэрхэн хүргэх талаар хийж байгаа ажил, үр дүн, мөн оюутны дадлагыг цаашид хэрхэн явуулах талаар санал боловсруулж захиргааны зөвлөлд танилцуулах
  • Эмч, эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах
  • Сургуулийн хэмжээний үйл ажиллагааг нэгдсэн байдлаар харуулж байх календарь гаргах ажлыг шуурхайлах

Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрамд:

  • Туслах ажилтны ажлын байрны тодорхойлолттой холбоотой асуудлыг тодруулж, шийдвэрлэх
  • МУИС-ийг төгссөн төгсөгчдийн нэрс болон дипломны дугаарыг сургуулийн цахим хуудсанд үргэлжлүүлэн оруулах ажлыг зохион байгуулах
  • Одоогийн байдлаар 2 хичээлийн хооронд хамгийн хол зайд явж байгаа оюутан болон багшийн тоонд анализ хийж, завсарлагааны хугацааны талаар захиргааны зөвлөлийн хуралд санал оруулах

ТДС-ийн захирал Б.Отгонтөгсөд:

  • Магистрын ажил хамгаалуулах процедур, магистр, доктортой холбоотой асуудалд шинжилгээ хийж захиргааны зөвлөлд танилцуулах
  • Магистрын зэрэг олгох дипломын бичилтийг цэгцэлж, нэгэн жигд болгох талаар санал боловсруулж захиргааны зөвлөлийн хуралд танилцуулах

МТА-ны дарга А.Баатарбилэгт:

  • Багшийг үнэлгээтэй холбоотой авч байгаа асуулгад орсон мэдээллийг цэгцлэх, ялгагдахаар ойлгомжтой байхаар үнэлгээний хэсэгт засвар хийх
  • СиСи-тэй холбоотой асуудлуудыг цэгцэлж, дараагийн Захиргааны зөвлөлийн хурлаар  танилцуулахыг даалгах

Бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад:

  • Багшийн зэрэглэл тогтоох ажлыг хичээлийн жилийн төгсгөлд хийж байхаар тогтох
  1. МУИС Орчлон сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар шийдвэрлэв.
  2. 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлтийн ажлыг төлөвлөгөөний дагуу явуулахаар боллоо.
  3. Flipped classroom model implementation буюу “Цахим сургалтын холимог хэлбэрийн хэрэгжүүлэлт” төслийг цаашид МУИС дээр хэрэгжүүлэх зорилгоор :

ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэгт онлайн хичээл нэмэх, хэлний болон ерөнхий суурийн хичээлүүдийг түлхүү оруулж өгөх, энэ чиглэлээр ажиллаж байгаа, сонирхож байгаа сургууль болон хүмүүсийг нэгтгэсэн багийг бүрдүүлж, МУИС-ийн хэмжээний төсөл болгон ахалж ажиллахыг даалгах

Бизнесийн сургуулийн захирал Ц.Болормаад Завхан, Орхон сургууль дээр онлайн сургалтын танхим байгуулахыг ажлаа шуурхайлахыг даалгах

  1. ЭЗХБА эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа 2016 оны хавар, зун хийх засварын ажлын талаар танилцуулсан.

ЗАХИРГАА, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЛБА